Судалгаа: Хар арьст америкчуудын 80 хувь цагдаа нарыг хэвээр нь үлдээхийг хүсч байна | News.MN

Судалгаа: Хар арьст америкчуудын 80 хувь цагдаа нарыг хэвээр нь үлдээхийг хүсч байна

Судалгаа: Хар арьст америкчуудын 80 хувь цагдаа нарыг хэвээр нь үлдээхийг хүсч байна

Судалгаа: Хар арьст америкчуудын 80 хувь цагдаа нарыг хэвээр нь үлдээхийг хүсч байна

Ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөн өрнөж, цагдаа нарын үйл ажиллагааг саатуулах, төсвийг нь багасгах зэрэг уриалга хүчтэй газар авч байгаа ч шинэ судалгааны үр дүнгээс харахад АНУ-ын хар арьст оршин суугчид цагдаа нарын ажлыг саатуулах санааг төдийлөн дэмжихгүй байгаа бололтой.

Тухайлбал, долдугаар сарын турш нээлттэй зарласан цахим санал асуулгад 36 мянга гаруй хүн оролцсоны үр дүнг өчигдөр (2020.08.05) нийтэлжээ. Үр дүнгээс харахад хар арьст иргэдийн 81 хувь цагдаа нар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, хэв журам сахиулах хэрэгтэй хэмээн үзэж буй аж. Мөн тэднээс гадна цагаан арьст америкчуудын 88 хувь, Испани гаралтай америкчуудын 83 хувь, Ази гаралтай америкчуудын 72 хувь нь ижил бодолтой байгаа аж.

Санал асуулгын үр дүнд мөн хар арьст оршин суугчдын амьдардаг газраар цагдаа нар их ажилладаг нь тодорхой болжээ. Тухайлбал, хар арьст америкчуудын 73 хувь нь гэрийнхээ ойролцоо цагдаа нар ажлаа хийж байхыг заримдаа анзаардаг хэмээн хариулсан байна. Харьцуулж үзэхэд бусад америкчуудын 65 хувь нь дэээрх асуултад ижил хариулт өгчээ.

Энэхүү ялгаа нь цагдаа нар хар арьстнуудыг арай их цагдаж байна гэх бодол төрүүлж магадгүй ч санал асуулгад оролцогсдын дийлэнх буюу 50-аас дээш хувь хар арьст иргэд үүнийг өөрчлөхийг хүсэхгүй байна хэмээн санал асуулгыг зохион байгуулагчид тайлбарлажээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-06 49.0.218.165

харууд өөрсдийгөө мэддэг юм байна хэн нэг нь хариулж байхгүй бол болохгүй гэдэгээ мэдэж байна

Avatar

Зочин 2020-08-06 107.242.125.4

Харуудыг харуудаас өөрсдөөс нь хэн нэг хүн хамгаалах л хэрэгтэй л дээ. Харууд яаж ч өвчигнөөд цагдаагүйгээр амьдарч чадахгүй…тэрийгээ өөрсдөө сайн мэдэж байгаа.

Avatar

Зочин 2020-08-06 75.155.149.227

harin tiin.

Avatar

Зочин 2020-08-06 109.70.100.40

== Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж