Узбекистаны 500 орчим цагаач ОХУ, Казахстаны хил дээр цагдаа нартай мөргөлджээ. ОХУ нь өнгөрсөн гуравдугаар сард коронавирусийн халдвараас сэргийлэн хилээ хаасан. Гэтэл Узбекистаны цагаач иргэд Оросоос Казахстаны хилийг нэвтрэхээр дайрчээ.
Нутаг буцахыг хүссэн узбекууд Оросын өмнөд хэсгийн хилийн дагуу майхан барин өдөр хоногийг өнгөрүүлж байгаа аж. ОХУ-ын албаныхан тэдэнд Даваа гаригт нутаг буцаах асуудлаар мэдээлэл өгөх амлалтдаа хүрээгүйгээс мөргөлдөөн гарчээ.
ОХУ-д хөдөлмөр эрхэлдэг хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүн орнуудын иргэд өнгөрсөн гуравдугаар сараас хойш нутаг буцаж чадахгүй хэд хэдэн удаа хил дээр цагдаа нартай мөргөлдсөн юм. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Азербайжаны олон зуун иргэн хаалттай хурдны замаар ОХУ-ын хилийг нэвтрэхээр завдаж, цагдаа нартай мөргөлджээ.
https://t.me/breakingmash/19494
Эх сурвалж: MOSCOW TIMES
Zochin 2020-08-06 67.81.184.102
Hil neegdeh ystoi
123456 2020-08-06 49.0.212.4
Узбекуудын зөв, адуу хүртэл нутаг гүйдэг байхад хүн нутгаа бараадаж болохгүй юу
Зочин 2020-08-06 176.63.23.193
Энэ хэдэн станы орнууд гэж манай өрөөсөн. Бас хүмүүсэн аваагүй юм байна л даа. Хүмүүсээ ийм байдалд хүргэсэн улс нь муу байна. Монгол ч гэсэн шуурхай зохион байгуулалттай хүмүүсээ хурдан оруулахгүй бол иймдээ тулахаар байгаа шүү. Алтанбулаг дээр 360 рүн болтол нь овооролдуулж хичнээн ч удаан хүлээлгэдэг юм