ОХУ, Казахстаны хил дээр мөргөлдөөн гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

ОХУ, Казахстаны хил дээр мөргөлдөөн гарчээ

ОХУ, Казахстаны хил дээр мөргөлдөөн гарчээ

Узбекистаны 500 орчим цагаач ОХУ, Казахстаны хил дээр цагдаа нартай мөргөлджээ. ОХУ нь өнгөрсөн гуравдугаар сард коронавирусийн халдвараас сэргийлэн хилээ хаасан. Гэтэл Узбекистаны цагаач иргэд Оросоос Казахстаны хилийг нэвтрэхээр дайрчээ.

Нутаг буцахыг хүссэн узбекууд Оросын өмнөд хэсгийн хилийн дагуу майхан барин өдөр хоногийг өнгөрүүлж байгаа аж. ОХУ-ын албаныхан тэдэнд Даваа гаригт нутаг буцаах асуудлаар мэдээлэл өгөх амлалтдаа хүрээгүйгээс мөргөлдөөн гарчээ.

ОХУ-д хөдөлмөр эрхэлдэг хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүн орнуудын иргэд өнгөрсөн гуравдугаар сараас хойш нутаг буцаж чадахгүй хэд хэдэн удаа хил дээр цагдаа нартай мөргөлдсөн юм. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Азербайжаны олон зуун иргэн хаалттай хурдны замаар ОХУ-ын хилийг нэвтрэхээр завдаж, цагдаа нартай мөргөлджээ.

https://t.me/breakingmash/19494

Эх сурвалж: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж