Европа лигийн хасагдах шатны хариу тоглолтууд явагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

 Европа лигийн хасагдах шатны хариу тоглолтууд явагдлаа

 Европа лигийн хасагдах шатны хариу тоглолтууд явагдлаа

Шинэ коронавирусийн халдварын улмаас урт хугацаанд түр зогсоод байсан Европа лигийн шөвгийн 16-ийн хасагдах шатны хариу тоглолтууд өчигдөр (2020.08.05) зохион байгуулагдлаа.

Европа лигт түрүүлсэн баг ирэх улиралд УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатанд өрсөлдөх эрхийн эзэн болно.

  • Шахтер Донецк 3-0 Волфсбург

Украины Шахтер Донецк баг өөрийн талбайдаа Германы Волфсбург багийг хүлээн авсан бөгөөд хоёр багийн эхний тоглолтод Волфсбург баг 2-1 гэсэн харьцаагаар талбайдаа хожигдол хүлээсэн бол тэдний хоёр дахь учраа өнгөрсөн шөнө явагдаж, тоглолтын эцсийн мөчид гоол орсон тун сонирхолтой тоглолт боллоо. Тус тоглолтод Шахтер Донецк багийн Жуниор Мораес (89’ ,90+3‘) болон Манор Саломон (90+1) дэх минутад гоол тус тус оруулснаар хоёр тоглолтын нийлбэр дүн 5-1 болж, Украины Шахтер Донецк хоёр тоглолтод хожин, дараагийн шатанд шалгарлаа.

  • Копенгаген 3-0 Истанбул Башакшехир

Дараагийн тоглолт Дани улсын Копенгаген багийн талбайд явагдсан юм. Хоёр багийн эхний тоглолт Истанбул Башакшехир багийн талбайд болсон бөгөөд гоол багатай тоглолтод 1-0 гэсэн харьцаагаар талбайн эзэд хожил авсан билээ. Харин өнгөрсөн шөнийн хариу тоглолтод Копенгаген өрсөлдөгчөө талбайдаа 3-0 гэсэн харьцаатай хожиж ялалт байгууллаа. Тухайн тоглолтод Дани хөлбөмбөгчин Жонес Винд (4’, 53’) минутад дубль хийсэн бол тоглолтын үлдсэн нэг гоолыг өдгөө 28 настай хагас хамгаалагч Расмус Фалк оруулжээ. Нийлбэр дүн 3-1 гэсэн харьцаатай болж Данийн Копенгаген дараагийн шатанд орох эрхээ халаасалжээ.

  • Манчестер Юнайтед 2-1 ЛАСК

Английн Манчестер Юнайтед өөрсдийн талбайдаа Австрийн ЛАСК багийг хүлээн авлаа. Эхний тоглолтдоо л "Улаан Чөтгөрүүд" маш нягт нямбай тоглож, 5-0 гэсэн харьцаатайгаар өрсөлдөгчөө талбайд нь хожин, дараагийн шатанд шалгарах нь бараг тодорхой болоод байсан юм. Харин өчигдөр явагдсан хариу тоглолт 2-1 гэсэн харьцаагаар өндөрлөж, уг тоглолтын гоолуудыг Манчестер Юнайтед багаас Антони Марсьяль 88’,  Жесси Лингард 57’ дахь минутад тус тус оруулсан бол ЛАСК багаас цорын ганц гоолыг Феллиф Вейсингер 55’ дахь минутад оруулсан ч энэ нь цааш шалгарахад хангалтгүй байлаа.

  • Интер Милан 2-0 Хетафе

Өнгөрсөн шөнийн хамгийн сүүлийн тоглолт Италийн Интер Милан болон Испанийн Хетафе багуудын хооронд явагдаж, Интер Милан баг Ромелу Лукаку  33’ минутад, Кристиан Эриксен 83’ минутад тус тус оруулсан гоолын ачаар өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаагаар хожин дараагийн шатанд шалгарлаа.

Ийнхүү Италийн Интер Милан, Украины Шахтер Донецк, Английн Манчестер Юнайтед, Данийн Копенгаген гэсэн дөрвөн баг дараагийн шатанд шалгарлаа. Харин үлдсэн хасагдах шатны хариу дөрвөн тоглолт маргааш/2020.08.07/явагдах юм.

  • Байер Леверкузен – Рэнжерс
  • Базель – Айнтрахт Франкфурт
  • Волверхемптон – Олимпиакос
  • Севиллья – Рома

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж