Элон Маск “бидон хөлөг”-өө 150 м өндөрт нисгэж, амжилттай туршлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

Элон Маск “бидон хөлөг”-өө 150 м өндөрт нисгэж, амжилттай туршлаа

Элон Маск “бидон хөлөг”-өө 150 м өндөрт нисгэж, амжилттай туршлаа

Элон Маскын Space X компани ирээдүйн сансрын хөлгийн загвараа туршив. Тус хөлөг 150 м өндөрт амжилттай хөөрөөд зогсохгүй маш зөөлөн газарджээ.

Нисэгчгүй, туршилтын тус загварыг өмнөд Техасын Бока Чика тосгоны ойролцоох Space X-ийн туршилтын талбайд наймдугаар сарын 4-нд хөөргөж үзжээ. Тус загварыг SN5 хэмээн нэрлэж буй бөгөөд усны бидонтой төстэй харагдаж байгаа нь олны анхаарлыг татаж буй аж.

Хэдий хэлбэр дүрс нь хачирхалтай ч гэлээ ирээдүйд энэхүү бидон шиг сансрын хөлөг жуулчдыг Ангараг гариг, Саран дээр хүргэх гол тээврийн хэрэгсэл болох нь.

Туршилтын загварт шингэн метан, шингэн хүчилтөрөгчөөр ажилладаг раптор хөдөлгүүр нэгийг суурилуулсан бол эцсийн бэлэн болсон хөлөг нийт зургаан раптор хөдөлгүүртэй, 50 м өндөртэй, 100 хүний багтаамжтай байх ажээ.

Гэхдээ дэлхийн татах хүчнээс болоод уг хөлгийг задгай сансарт гаргахын тулд 31 раптор хөдөлгүүр бүхий пуужин ашиглах юм байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж