Ч.Хүрэлбаатар сайдаас асууя: “ЭТТ”-н 100 тэрбум хаачив! | News.MN

Ч.Хүрэлбаатар сайдаас асууя: “ЭТТ”-н 100 тэрбум хаачив!

Ч.Хүрэлбаатар сайдаас асууя: “ЭТТ”-н 100 тэрбум хаачив!

Ч.Хүрэлбаатар сайдаас асууя: “ЭТТ”-н 100 тэрбум хаачив!

Өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар мэдээлэл хийж, 1072 ширэг хувьцаа эзэмшигчдэд 96 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах болсон “баярт мэдээ” дуулгаснаас хойш зургаан сарын хугацаанд иргэд ёстой л “бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгч боллоо.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2018 оноос ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлөөс нь 2019 оны цэвэр ашиг болох нэг их наяд гаруй төгрөгийг түүхэндээ анх удаа иргэдэд ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн. Нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож, тавдугаар сарын 1-нээс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшдэг 2.5 сая хүнд ногдол ашгийг дансаар нь дамжуулж олгохоо зарлаж байв.

Гэвч сонгууль ч дуусч, иргэдэд тараах “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны чимээ ч сонсогдохоо болив.

Энэ талаар лавласан сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрдэнэс-Тавантолгой” ногдол ашгаа гаргаад бүх хүн рүү хуваарилах хэмжээний мөнгө төвлөрүүлж өгөх ёстой. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл төвлөрүүлээгүй байна. Сангийн яамнаас энэ мөнгийг төвлөрүүл гэдэг шаардлагыг дөрөвдүгээр сараас эхлээд тус компанид тавьсан. 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах ажил Сангийн яамтай огт холбоогүй зүйл. Улсын төсвөөс олгогддог мөнгийг Сангийн яам хариуцна. Олсон ашгаасаа олгож байгаа мөнгийг тухайн аж ахуйн нэгж төвлөрүүлэх учиртай” гэсэн тайлбар хэлсэн.

Гэвч Ч.Хүрэлбаатар сайдын өгсөн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Т.Золжаргалын хэлсэн тайлбар хоорондоо зөрчилдөж байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н хэлтсийн дарга Т.Золжаргалын тайлбарласнаар хувьцааны дансаа нээлгэж, банкны дансаа мэдүүлсэн, бүртгэл нь бэлэн болсон иргэдийн ногдол ашгийн төлбөрийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү 100 тэрбум төгрөг шилжүүлжээ.

2,5 сая иргэн бол 1072 хувьцаа эзэмшигчийн нийт тоо. 2012 оноос хойш нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан, гадаадад амьдардаг иргэдийг хасвал энэ тоо багагүй буурна.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн мэдээллээр нийт 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэдээс 1,6 сая иргэн хувьцааны дансаа нээлгэж, 856 мянган иргэн нээлгээгүй байна. Хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн 700 мянга нь банкны дансаа баталгаажуулжээ.  Эдгээр иргэдийн ногдол ашгийг тооцвол 48.5 тэрбум төгрөг болж байна. Мэдээлэл нь баталгаажсан 700 мянган иргэн дунджаар 850 ширхэг хувьцаатай гэвэл 1,6 сая иргэний ногдол ашгийн төлбөрт 110 орчим тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг.

Товчхондоо, “Эрдэнэс Тавантолгой”-н шилжүүлсэн 100 тэрбум төгрөг хувьцааны дансаа нээлгэсэн иргэдийн ногдол ашгийг өгөхөд хангалттай хүрэлцэнэ.

Гэтэл  Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэс-Тавантолгой" бүх хүн рүү хуваарилах хэмжээний мөнгө төвлөрүүлж өгөх ёстой. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл төвлөрүүлээгүй байна” гэсэн нь мэдэн будилав уу, мэдэн мэлзэв үү. Түүний тайлбар иргэдийн ногдол ашгийг эрх баригчид сонгуульд ашиглачихжээ гэсэн эргэлзээ, хардлага төрүүлж буй нь үнэн. Иймээс Ч.Хүрэлбаатар сайдаас асууя: “ЭТТ”-н 100 тэрбум хаачив!

“Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн жилүүдэд хамгийн ашигтай ажиллаж буй үндэсний том компани болсон. 2017 онд 471 тэрбум, 2018 онд 807 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. 2018 оны цэвэр ашиг болох 807 тэрбум төгрөгийг Ерөнхийлөгчийг чиглэл болгосны дагуу У.Хүрэлсүхийн Засгийн газар  Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын баригдсанаар “Улаанбаатар төмөр зам”-ын таваарын тээвэр 20-30 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсныг Путины “элч” А.В.Гордеевт Х.Баттулга Ерөнхийлөгч бахархалтайгаар танилцуулж байсан билээ. “УБТЗ” нийгэмлэгийн 50 хувийг оросууд эзэмшдэг болохоор тэр.

Өмнө нь эрх баригчид “Эрдэнэт”-ийг саалийн үнээ гэж хардаг байсан бол өдгөө “Эрдэнэс Тавантолгой” бас нэмэгджээ. Эцэст нь, Сангийн сайдаар энгийн математикийн бодлого бодуулъя. “Эрдэнэс Тавантолгой” гэх  саалийн үнээний саасан сүүг нь хэн уусан бэ, хэлж өгнө үү!  Иргэдийн хувьд “бодоод бодоод, бодын шийр дөрөв болчхоод байна".

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
9
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mongol 2020-08-06 66.181.161.22

Оюу толгойг улсынх болговол бас л ингэж иднэ

Avatar

ХОТГОР 2020-08-06 66.181.161.122

ХҮРЛЭЭ САЙД ХУЛГАЙЧ ХУДАЛЧ

Avatar

Зочин 2020-08-06 192.82.70.172

ЖДУ-гийн намтай, төмөр замд алга болсон 250 сая долларын асуудалд холбогдсон хүнтэй сонгуулиар ард түмэн хариуцлага тооцож чадсангүй одоо ЭТТ ноогдол ашгийн 4-р сард өгнө гэж худлаа ярьсан МАН тай орон нутгийн сонгуулиар хариуцлага тооцож чадахгүй ард түмэнг ойлгохгүй л байна. Тэдний чаддаг юм хийсвэр хуурмаг үг Манагийн эсрэг монгол түмний нэгдэл гэж үглэсээр байгаад ядуугийн туйлд хүрнэ дээ.

Avatar

Зочин 2020-08-06 202.131.225.197

Сая сонгууль руу гулгуулсан байх. Намаараа юм хэлэхгүй байгаа. Ард түмний мөнгийг ер нь ингэсгээд аваад сурчихсан доо.

Avatar

Зочин 2020-08-06 59.153.85.79

манай нам та нарт мөнгө тараах ч зав алга төрийн ажил чинь хэцүү байна.Өлсөөд байвал жимс самараа түүж идээд ургамал түүж цай хийж уу.малуудаа.

Avatar

Ч 2020-08-06 202.126.90.122

Хүрлээ амжилт! Сайн ажиллаж байгаа шүү!

Avatar

Зочин 2020-08-06 202.126.88.150

Элэг нь муудсан юмуу яагаад царай өнгө муутай байна? Шинжилгээ өг хэрэв уншдаг бол.

Avatar

123456 2020-08-06 49.0.212.4

Наад нэг хулгайчийн чинь царай нь муу байгаа нь элэгний араак туссаны шинж. Шинжилгээний хариу муу гарсан, торт авчраарай гэвэл таарна

Avatar

Зочин 2020-08-06 174.194.209.160

Маш тодорхой асуулт. ЭТТ- н ард түмний 1072 хувьцаанд өгөх 100 тэрбум төгрөгийг хэн зувчуулаад төмөр зам руу хийчихвээ,хэн зөвшөөрөл өгөвөө? Монгол улсын дотор эргэлдэж байгаа хувийн хуулийн нэг төгрөгийг ч мэдэж хянаж байх үүрэгтэй Хүрэлбаатар та хэлж өгнө үү ?

Avatar

Zochin 2020-08-06 103.57.95.156

Nyamsren odoo boilooroi

Avatar

Зочин 2020-08-06 64.119.21.187

MANiig songovol ingej hariu tavij ugchee

Avatar

Зочин 2020-08-06 66.181.189.103

100 тэрбумыг яадаж ядуурлыг бууруулах сангын ажлыг төрөлжүүлэх

Avatar

Зочин 2020-08-06 202.126.88.186

Энэнээс өөр сайд хйичих хүн халх 4 шавь 5 аймагт байдагүйээ арай чиг дээ

Avatar

зочин 2020-08-06 202.21.108.239

Сангийн сайд нэртэй будлианы үүр байнаа.

Avatar

Zochin 2020-08-06 202.126.89.170

Coronad zaraa bizdee odoo yadag yum. Zuun myngatai ch amidarna, zuu myangagui ch amidarnashuudee. Hedhen togrognii toloo gol chin tasrah geed baina uu aan

Avatar

mn 2020-08-06 46.182.186.239

uuchlaarai,coronad 1 tugrug ch zaraagui,buh zardlyg irged uursduu tulj baigaa

Avatar

0к0 2020-08-06 202.126.89.51

Ац чинь б**в иддэг нэг нь чи…

Avatar

Зүүнбаянгаас 2020-08-06 59.153.114.72

ТӨМӨР ЗАМД ЗАРЦУУЛСАН ГЭЖ ХУДЛАА. ТЭНД АЖИЛЛАСАН БҮТЭЭГДХҮҮН НИЙЛҮҮЛСЭН КОМПАНИУДЫН МӨНГИЙГ ОГТ ӨГӨХГҮЙ ДАМПУУРАХ НЬ. ЭНЭ ЖОНХУУГЫН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ЯАХААРАА ИНГЭЖ МӨНГИЙГ НЬ ӨГДӨГГҮЙ БУСДЫГ ШУЛАЖ МӨЛЖДӨГ БАЙНА АА.

Avatar

Зочин 2020-08-06 202.9.40.129

Ан-ынхан яахаараа дандаа ажил хийж байгаа хүмүүсийг гоочлоно вэ. Үнэн ядаргаатай хэрүүл яриад л та нар хөгжлийг бүү сааруул

Avatar

/*-*/ 2020-08-06 49.0.212.4

Тэрийг чинь сонгуулийн үеэр тараагаад цацаад үрэн таран хийгээд дууссан бус уу, Буян Жагаагийн хэлдэгчлэн та нар наад зуун мянган цаасаа 4 жилдээ хуваагаад хэрэглээрэй

Avatar

Зочин 2020-08-06 103.212.116.171

Х.Баттулгын шийдвэрээр 100 тэрбум Зүүнбаянгийн төмөр лам руу орсон бололтой. Зссгийн газрын үйл ажиллагаанд яахлаараа Х.Баттулга оролцдог байна аа. Энэ нөхөр төмөр замын бизнесээр Монголыг будаа болгож байна даа. Асуултыг Хүрэлбаатараас илүүтэйгээр Баттулгаас асуух хэрэгтэй

Avatar

Зочин 2020-08-06 150.129.140.37

Хулгайч хүмүүс шүү дээ, сонгосон юм чинь хохино доо,

Avatar

Зочин 2020-08-06 103.212.118.13

АН ХЭМЭЭХ ГОЁ НЭРИЙН АРД НУУГДСАН МЭРГЭЖЛИЙН ЛУЙВАРЧИД МАН РУУ УЛАЙРАН ДАЙРСААР. ТЭД ЗҮҮДЭЭ ЯРИХ ГЭЭД ХУЛГАЙГАА БОЛУУЖИН. САНАА ЗОВОЛТГҮЙ, АРДЫН НАМ ТА НАР ШИГ ОЛОН ИХ НАЯДААР НЬ ИДЭХГҮЙ, ТА НАР ШИГ СОНГУУЛЬ ЛУЙВАРДАХГҮЙ, ЛУЙВРЫН ЗАМЫГ ЧИНЬ ХААСАНД ХОРСООД ХЭРЭГГҮЙ. ЗАСАГТ ГАРАХ БҮРДЭЭ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛСАН НЬ ТА НАР. ЭНЭ УРШИГ ЦААШИД Ч ОЛОН ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХЭЭР БАЙНА, ХАРИН ТА НАР ТАВЛАСААР……

Avatar

ыбөй 2020-08-06 124.158.107.71

ИШШ юун ч намсаг юм. Талхны мөнгө олж чадахгүй бусдыг луйвардаж яваа даа чааваас. Адгийн наймаачин хүний сэтгэлгээ байна. Юутай өрөвдмөөр Юутай гунигтай хүмүүн заяаг ингэсхийгээд л барах уу

Avatar

mongol 2020-08-06 66.181.161.22

юун нам бэ эргүү минь. Ийм тэнэг учраас одоо хүртэл ядуу байгаа

Avatar

Зочин 2020-08-06 66.181.188.85

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД ИЙМ АМИА БОДСОН МЭДЭГДЭЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ. ЭТТ ХК ИЙН МӨНГИЙН САНГИЙН САЙД МЭДЭХГҮЙ ХЭН МЭДЭХ ЁСТОЙ ЮМ. ТӨМӨР ЗАМ РУУ ОРУУЛСАН БОЛ Ч ЯАХАВ ГЭХСЭН ГЭТЭЛ МАН СОНГУУЛИЙН ЛУЙВАРДАА ЗАРЦУУЛСАН БОЛ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ӨӨР БАС НЭГ ХУВИЛБАР ЯРИГДАЖ БАЙГАА НЬ СУМЬЯАБАЗАР ЧИНГИС ХААН БАНК РУУГАА ШИЛЖҮҮЛЭЭД ДАМПУУРУУЛЖ БАЙГАА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ГАДУУР ЯВААД БАЙГАА ШҮҮ. ХЭРЭВ ТИЙМ БОЛ ХҮРЭЛБААТАРЫН ГАРЫН ҮСЭГГҮЙГЭЭР ШИЛЖИХ БОЛОМЖГҮЙ БИЗ ДЭЭ.

Avatar

зочин 2020-08-06 66.181.161.121

Ард түмэн гэдэг чинь хульхидуулах тусмаа л сонгоод байдаг гаж донтонгууд юм биш үү ? … Нөхөрдөө зодуулах тусмаа л хайртай болоод байдаг балай гаж донтой хүүхнүүд байдаг да .. яг л тэр … МАНгарууд ч ард түмнээ САЙН МЭДИЙШД .Өшөө ч их хульхидах биз…..

Avatar

toim 2020-08-06 192.82.72.115

said ene uzele changa yarigcha untaraahgui bolhin baigad abibal ETT tolgoi yu ch ughgui yu ch hiihgui hayna. yay ingey doromjiluulsan baiy horongo ugdiin. emch Bulten bitgi shar martaad baigarai. bulten iim muuhai baiy yunda hun emchildeg baisin. altanhuyaga uzele changa yarigchaar hutsahaan bolil doo archaagui yum hiiy chadahgui zasgin gazara ungasan ooroso hail daa archaagui malaa.

Avatar

Зочин 2020-08-06 202.55.191.130

Жилд ганц удаа 90,000 төгрөг өгөөд аманд ч үгүй, хамарт ч үгүй болсноос төсвийн алдагдлаа нөхсөн нь дээр. Улсын төсөв улайчихаад байхад юун ногдол ашиг. Өгч чадахгүй гэдгээ ил тод хэлэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг чинь 100,000 болголоо, болоо юм биш үү. Улсаас мөнгө нэхсэн амьсгаануудыг өөхшүүлээд байх хэрэггүй. Уул уурхайгаа зараад зүгээр суугаад сайхан амьдарна гэж мөрөөдөгсөд, хамаг баялгаа ухуулаад хоосон хоцорлоо гэж халаглагчид зүүднээсээ сэрэх цаг болсон. Бүү давар.

Avatar

Зочин 2020-08-06 202.131.225.197

Уул уурхайн нодол ашиг гэдэг чинь, Тавантолгойгоор жишээ авахад, жилдээ нэг хүнд 90,000 төгрөг л болж байна. Бүх хүндээ хуваахаар юу ч болохооргүй мөнгө. Харин улсын төсөвтөө оруулбал жилдээ энэ улсын нэг асуудлыг шийдээд байж болохоор мөнгө. Зүгээр суугаад мөнгө авна гэсэн амьсгаанууд гарч ажил хийж амьдралаа залгуул.

Avatar

Зочин 2020-08-06 202.55.191.130

Жилд ганц удаа 90,000 төгрөг өгөөд аманд ч үгүй, хамарт ч үгүй болсноос төсвийн алдагдлаа нөхсөн нь дээр. Улсын төсөв улайчихаад байхад юун ногдол ашиг. Өгч чадахгүй гэдгээ ил тод хэлэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг чинь 100,000 болголоо, болоо юм биш үү. Улсаас мөнгө нэхсэн амьсгаануудыг өөхшүүлээд байх хэрэггүй. Уул уурхайгаа зараад зүгээр суугаад сайхан амьдарна гэж мөрөөдөгсөд, хамаг баялгаа ухуулаад хоосон хоцорлоо гэж халаглагчид зүүднээсээ сэрэх цаг болсон.

Avatar

sos 2020-08-06 66.181.182.81

:Дансаа нээлгэсэн иргэдийнхээ мөнгийг олгож эхлээчээ,энэ мөнгийг сангийн яамныхан эргэлдүүлээд байгаам биш биз дээ,биднийг дорд үзэж болохгүй

Avatar

Зочин 2020-08-06 43.242.242.165

Арай ч дээ дансаа нээлгэсэн хүн бүрийн дансанд хувьцааны ногдол ашиг болох мөнгө нь шууд орох боломжтой гээд л сонгуулийн өмнө зарлаад байсан ядарсан ард иргэдээрээ баахан данс нээлгүүлчихээд ашиг тарааж байгаа юм байхгүй арай л худалч ЗГ-тай юм даа

Avatar

Зочин 2020-08-06 66.181.178.185

Наад 90 мянгаараа төмөр замаа дуусгаач.битгий мөнгө хэвлээд тараагаад бай төгрөг ханш чинь цаас боллоо. Ажилгүй өлсаж үхлээ л гэх юм Сониноор дүүрэн ажилд авах зар бна.

Avatar

Зочин 2020-08-06 192.82.66.242

Байгаа, байхгүйн хооронд бий.

Avatar

Zochin 2020-08-06 202.126.89.23

Yakh argaggyi ETT khadgalamjiin baiguullaga ruu shiljyylsen gsn dee. Kharin ter mungiig khyn byriin neriin dansand bairshuulakh chig yyregtei tulbir tootsoo khadgalamjiin baiguullaga ter mungiig khenii shiidvereer khaash n alga bolgosnoo tailbarlakh kheregtei. Yakhaaraa bid nariin dansand orokh mungiig alga bolgochikhdog bnaa. Khuuli dyrmee meddeggyi dargiig n arga khemjee avakh kheregtei um bna.

Avatar

Зочин 2020-08-06 103.229.121.122

Сонгуульд зарцуулаад дашин шог

Avatar

Зочин 2020-08-06 202.9.46.97

Songuulidaa zartsuulsan blaa gehed odoo nuhuj ugu heregtei shd tiim biz de end tendees zunduu l tuslamjiin mungu irsen biz de unen aimaar yumaa munguu avyaa nuhuj uguu bid songuulid zartsuulchlaa bhku ged suugaad bj bolku biz de

Avatar

Сайн 2020-08-06 202.9.46.196

ЭНЭ МӨНГӨ ЯЬ АЛЬ ДАНСАНД БАЙНА? АТГ ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛЭЭР ШАЛГАХ ЁСТОЙ. УЛС ТӨРИЙН ГАР ХӨЛ АТГ ШАЛГАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ

Avatar

Зочин 2020-08-06 202.131.251.109

Өгөөгүй мөнгийг нэхээд байхаар Тавантолгойн мөнгө харин хаачив.

Avatar

амансүх 2020-08-06 66.181.161.117

ерөнхии сайд молигосүх чинь мэднэ та нар сонгоо биз дээ

Avatar

Irgen 2020-08-06 192.82.77.33

Hotgor shanaga uurhaig yasan be lyivarchin mine Uvsiin nutag chamd urgui shuu

Avatar

иргзн 2020-08-06 202.179.24.25

Хүрэлбаатар Сангийн сайд Үүнд хариулт өгөх хэрэгтэй, Одоо Ард иргэдээсээ юу ч Нуугаад нэмэргүй болсон, ЭЭТ-н 100 Тэрбум төг Хаана байна,

Avatar

Зочин 2020-08-06 202.21.113.238

yug n asuusiin. songuuld hereglsiishd. devshigchdeesee mongo avaaguig medeedgui muu

Avatar

zochin 2020-08-06 202.179.27.111

1072 chuvichaa yasan avmaar bna, dandaa chudlaa yrij tsaguuraa luivar chiichee boli.

Avatar

иргэн 2020-08-06 202.131.227.82

засгийн газар, төрийн өмчит компаниуд санхүүгийн бүх зарцуулалт, зээл тусламжуудаа шилэн болгомоор юм даа.

Avatar

ХУЯГАА 2020-08-06 66.181.183.65

АЮУРСАЙХАН УУСААН

Avatar

Gvkvgvv 2020-08-06 202.126.89.139

Battulgatumvr zamdaa zarah vaih oboolson shoroogoo buuulah tvnvr zamyn relesee zvlgvvlj ajlyn bair bii bolgono dahiad gazar uhuulj shoroo obooluulna ih mvngv orno bvgdiig niabna ingeed 5tolgoig bah shunal nigvitsenehorlol duusah boloogvi

Avatar

Ksa 2020-08-06 202.126.89.120

Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замд УБТЗ, оросуудаас тусдаа аж ахуйн нэгж. МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ гэдэг өөр байгууллага биз дээ?

Avatar

зочин 2020-08-06 64.119.22.166

… Хүний эх хүн хэдэн хүүхдээсээ мөнгө нуугаөд ганцаараа идээд байдаггүй л байх.

Avatar

Зочин 2020-08-06 192.82.68.103

Hotgor shanaga-iin luivarchin !!!

Avatar

Зочин 2020-08-06 192.82.70.172

Энэ мөнгө байхгүй хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох гээд бусад зардалд шингээсэн орон нутгийн сонгуулийн өмнө бонд гаргаж өгч магадгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж