Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар багийн “Бага хөеөт” гэх газарт иргэн Б гэгч нэн ховор амьтан болох халиун буга агнажээ. Тэрбээр агнасан бугаа тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсныг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Нямдорж, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Буяннэмэх нар илрүүлсэн байна. Өдгөө иргэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Халиун бугыг Монгол Улсын ан агнуурын тухай 1995 оны хуульд ховор зүйлийн жагсаалтад оруулсан байна. Улсын хэмжээнд устаж байгаа төрөл зүйлд багтсан энэхүү бугын тоо толгой зохистой үедээ ойн экосистемд чухал ач тустай байдаг аж. Жишээ нь, туурайгаараа газар гишгэлснээр хөрсийг ил гаргаж, ургамлын үр соёолох нөхцөл бүрдүүлдэг байна.
Б.ЖАРГАЛ
Яана вэ 2020-08-06 66.181.183.212
Хөөрхийгөөс юуг нь авах гэсэн юм бол доо
ЗОЧИН 2020-08-06 192.82.74.236
YOUTUBE СУВАГТ ЗАРИМ НЭГ ГАДНЫ НӨХДҮҮДИЙН БИЧЛЭГ БАЙНА ЛЭЭ. ДАГУУЛЖ ЯВДАГ МОНГОЛ МӨНГӨНИЙ ГӨЛӨГНҮҮД НЬ Ч ГАРЧ БАЙНА ЛЭЭ
Battur 2020-08-06 202.126.89.181
Haliun buga agnasan ard huniig heden jileer shiitgeh bol doo. Hulgaich urvagch nar eh ornoo zaraad geriin horion 5 jil amarna. Harts ard ni changad uvgun boltloo suuh baih daa. Huurhii ulsuud heden huuhdee tejeeh gej iavsan daa huurhii.battur
уншигч 2020-08-06 202.180.218.37
туурайгаараа газар малтхаас өөр ашиг тус байхгүй юу ккк нэг л жол дуусгачихлаа