Халиун буга агнасан этгээдийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

Халиун буга агнасан этгээдийг шалгаж эхэлжээ

Халиун буга агнасан этгээдийг шалгаж эхэлжээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар багийн “Бага хөеөт” гэх газарт иргэн Б гэгч нэн ховор амьтан болох халиун буга агнажээ. Тэрбээр агнасан бугаа тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсныг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Нямдорж, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.Буяннэмэх нар илрүүлсэн байна. Өдгөө иргэн Б-д эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Халиун бугыг Монгол Улсын ан агнуурын тухай 1995 оны хуульд ховор зүйлийн жагсаалтад оруулсан байна. Улсын хэмжээнд устаж байгаа төрөл зүйлд багтсан энэхүү бугын тоо толгой зохистой үедээ ойн экосистемд чухал ач тустай байдаг аж. Жишээ нь, туурайгаараа газар гишгэлснээр хөрсийг ил гаргаж, ургамлын үр соёолох нөхцөл бүрдүүлдэг байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж