Аби зодог тайлах хүсэлтээ хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

Аби зодог тайлах хүсэлтээ хүргүүллээ

Аби зодог тайлах хүсэлтээ хүргүүллээ

Мэргэжлийн сүмо бөхийн комүсүби асан Аби өчигдөр (2020.08.05) Японы сүмогийн холбоонд зодог тайлах хүсэлтээ хүргэсэн тухай түүний дэвжээнээс мэдээллээ. Өдгөө 26 настай Аби өнгөрөгч нагоя башёгийн үеэр цар тахлын үед тогтоосон дэглэмийг зөрчсөн ажээ. Абигийн хувьд нагоя башёд маэгаширагийн тавд эрэмбэтэй барилдаж байсан ч түүний Шикарояама дэвжээний багш нэрийг нь татсан юм. Учир нь Аби башё эхлэхийн өмнө болон башёгийн дундуур өөр дэвжээний доогуур зиндааны бөхтэй гадуур гарч, уушийн газраар үйлчлүүлсэн нь илчлэгдэж, холбооноос тогтоосон цар тахлын үеийн дэглэмийг зөрчжээ.

Японы сүмогийн холбоо өнгөрсөн нацү башёг цуцалж, нагоя башёг зохион байгуулахдаа чанга хатуу дэглэм тогтоож, цөөн тооны үзэгчдийг ордонд оруулах шийдвэр гаргасан.

Японы сүмогийн холбоо Абигийн зодог тайлах хүсэлтийг одоохондоо хэлэлцэж батлаагүй хэвээр байна. Дэглэм зөрчсөн явдал нь Абигийн хувьд анхны дэгдээсэн асуудал биш аж. Тэрбээр өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард өөрийн инстаграм хуудастаа эрээ цээргүй бичлэг нийтэлж байсан ба үүнээсээ гадна өнгөрөгч хоёрдугаар сард нийгэм дэх сошиал хэрэглээний зохистой хэрэглээ гэх семинарын үеэр унтаж байжээ.

Абигийн жинхэнэ нэрийг Косүкэ Хорикири гэдэг бөгөөд 2013 оны тавдугаар сард мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж, комүсүбигийн дөрөвт хүртэл эрэмбэтэй явж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж