Манчестер Сити багийн 23 сая еврогоор хийсэн ухаалаг наймаа

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

Манчестер Сити багийн 23 сая еврогоор хийсэн ухаалаг наймаа

Манчестер Сити багийн 23 сая еврогоор хийсэн ухаалаг наймаа

Өнгөрсөн улирал Английн Премьер Лигт аман хүзүүдсэн Манчестер Сити клуб Испанийн Валенсиа клубын залуу авьяастан, баруун жигүүрийн довтлогч Ферран Торресыг багтаа 23 сая еврогоор нэгтгэж, 5 жилийн гэрээ үзэглэлээ. Өдгөө 20 настай Торресын хувьд Ла лигийн 2019/20 оны улиралд багийнхаа төлөө нийтдээ 34 тоглолтод оролцож, дөрвөн гоол оруулж, таван гоолын дамжуулалт өгчээ. Тэрбээр Испанийн “Marca” сонинд өгсөн ярилцлагадаа “Би өнгөрсөн зун 19 хүртэлх насны багтайгаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох үеэрээ энэ тухай бодож эхэлсэн” хэмээжээ.

Ситигийн багтаа элсүүлсэн дараагийн тоглогч Борнмут клубын төвийн хамгаалагч, 25 настай Натен Акэ. Түүнийг Манчестерын цэнхрүүд 41 сая фунтээр худалдан авч, таван жилийн гэрээ үзэглэж багтаа нэгтгэжээ. Авьяаслаг Нидерланд залуу Акэ олон төвийн хамгаалагчидтай Ситигийн гараанд гарч чадах болов уу? гэсэн асуултад хөлбөмбөгийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар гарааны 11 тоглогчид багтах магадлал өндөр гэжээ. Учир нь багийн хамгаалах чиглэлийн хагас Фернандиньогийн нас явж, Жон Стонес болон Николас Отаменди нарын ирээдүй бүрхэг байгаа тул Акэг гарааны бүрэлдэхүүнд багтана хэмээн үзэж байна.

Пеп Гвардиологийн наймаа үүгээр дуусахгүй бололтой. Одоогоор Манчестер Сити клуб доорх тоглогчдыг сонирхож байгаа гэх шуум явж байна.

– 32 настай гэрээ нь дууссан хамгаалагч Ян Вертонген

– Севилья клубийн төвийн хамгаалагч Диего Карлос

– Аяакс клубын Аргентина зүүн жигүүрийн хамгаалагч Николас Таглиафико

– Интер Милан клубын довтлогч Лаутаро Мартинес

– Волверхамтон клубын баруун жигүүр Адама Траоре

– Байерн Мюнхен клубын зүүн жигүүрийн хамгаалагч 28 настай Давид Алаба зэрэг тоглогчдыг сонирхож байна.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж