Covid-19: Илүүдэл жинтэй хүнд вакцин үр дүнгүй байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Илүүдэл жинтэй хүнд вакцин үр дүнгүй байж магадгүй

Covid-19: Илүүдэл жинтэй хүнд вакцин үр дүнгүй байж магадгүй

Дэлхийн 200 гаруй улсад цар тахлын халдвараар бараг 19 сая хүн өвчилж, 711 мянга гаруй хүн нас барж, тэрбум тэрбумаараа хөл хорионд орсноор хүн бүр аль болох хурдан вакцин бүтээгдэж, өдөр тутмын хэвийн амьдралдаа буцаж орохыг хүсэх болжээ.

Эрдэмтдийн мэдээлж байгаачлан ханиад, гепатит Б зэрэг өвчнөөс сэргийлэх бидний амьдралд хэдийн танил болсон вакцинууд хэвийн жинтэй хүнийг бодвол илүүдэл жинтэй хүнд үр дүн багатай, тухайн өвчиндөө өртөх эрсдлийг дорвитой бууруулдаггүйгээс гадна эсрэгээрээ дархлааны системийг доройтуулах тал байдаг аж. Тиймээс ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх коронавирусийн эсрэг вакцин ч ижил байж магадгүй хэмээн эрдэмтэд санаа зовж байна.

Умард Каролинагийн их сургуулийн профессор Раз Сайх “Бид ирэх жил гэхэд вакцинтай болно. Гэвч тэр вакцин нь илүүдэл жинтэй хүмүүст бүрэн үр дүн үзүүлэх болов уу? Бидний таамаглал бол үгүй” хэмээн ярьжээ.

АНУ-д л гэхэд 107 сая гаруй хүн илүүдэл жинтэй бөгөөд хэрвээ шинээр гарах коронавирусийн эсрэг вакцин тэдний дархлааны системийг доройтуулбал төсөөлж байснаас долоон дор үр дагавартай аж.

Гуравдугаар сард буюу цар тахал дэгдээд тийм ч удаагүй байх үед БНХАУ-ын эрдэмтдийн судалж, олж мэдсэнээр халдвар авсан өвчтөнүүд дундаас илүүдэл жинтэй өвчтөнүүд нас барах тохиолдол илүү олон байсан аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж