Хаан Казү дахин нэг дээд амжилт тогтоолоо | News.MN

Хаан Казү дахин нэг дээд амжилт тогтоолоо

Хаан Казү дахин нэг дээд амжилт тогтоолоо

Хаан Казү дахин нэг дээд амжилт тогтоолоо

Японы хөлбөмбөгийн YBC Levain лигийн цомын тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд цар тахлын улмаас долоон сарын хугацаанд түр зогссоны эцэст өчигдөр/2020.08.05/ үргэлжлэн явагдлаа. Энэхүү хоёрдугаар тойргийн хүрээнд учраа таарсан Ёкохама болон Саган Тосү багуудын тоглолтод Казүёши Миүри 53 нас таван сар 10 хоногтойдоо талбайд гарч, Японы мэргэжлийн хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр настайдаа талбайд гарсан тоглогч болжээ.

Түүнээс өмнө 2017 онд Вентфорет Кофү багийн хамгаалагч Юкио Цүчияа 42 нас, 10 сартайдаа талбайд гарсан үзүүлэлттэйгээр энэхүү амжилтыг эзэмшиж байсан юм.

35 жилийн турш дээд түвшинд хөлбөмбөг тоглож буй Миүраг япончууд “Хаан Казү” хэмээн өргөмжилдөг. Тэрбээр мэргэжлийн тамирчны замналдаа Бразилын Сантос, Палмейрас, Италийн Женао, Хорватын Динамо Загреб зэрэг багуудад хүчин зүтгэж явсан туршлагатай нэгэн.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 13-нд Японы хөлбөмбөгийн J1 лигийн Ёкохама баг түүнтэй 12 сарын гэрээ байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж