Гадаадад хийгдэж буй ОУ-ын картын гүйлгээний шимтгэл 0₮ боллоо

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

Гадаадад хийгдэж буй ОУ-ын картын гүйлгээний шимтгэл 0₮ боллоо

Монголчууд бид ажиллаж амьдрах, суралцах, аялах, эмчлүүлэх гээд олон шалтгаанаар урт болон богино хугацаагаар гадны улс орныг зорих болсон. 2019 оны статистик тоогоор манай улсын 2.4 сая хүн хилээр нэвтэрсэн гэсэн мэдээлэл байна. Харамсалтай нь дэлхий нийтэд тархаад буй COVID-19 шинэ төрлийн коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард нийтийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор 2020 оны 03-р сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол улс хилийн зорчих хөдөлгөөнийг зогсоосон.

Манай улсын хувьд хилийн чандаас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй байгаа иргэдээ дотоод нөөц бололцоондоо тулгуурлан татан авах ажлуудыг шат дараатайгаар хийж байгаа хэдий ч тухайн улс орнууд руу нислэг хийх боломжгүй, тусгаарлах байрны хүрэлцээ муу, мөн агаарын тээврийн хүчин чадал гээд олон зүйлээс шалтгаалан хүсэлт гаргасан иргэдээ бүгдийг нь татан авах эсэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа билээ.

Иймээс Капитрон банк гадаад улс оронд байгаа харилцагчид болон олон улсын карт эзэмшигчиддээ санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2020.08.04 – 2020.10.31-ний өдрийг дуустал хугацаанд ГАДААДАД ХИЙГДЭЖ БУЙ ОУ-ЫН КАРТЫН БҮХ ТӨРЛИЙН ГҮЙЛГЭЭНИЙ ШИМТГЭЛИЙГ ЧӨЛӨӨЛЛӨӨ. Үүнд:

  • Гадаадын АТМ-ээс бэлэн мөнгө авах – 0₮,
  • Гадаадын банкнаас бэлэн мөнгө авах – 0₮,
  • Гадаадын банк болон АТМ дээр үлдэгдэл шалгах – 0₮.

Капитрон банк нь 2013 онд Олон улсын Виза картыг, 2017 онд Олон улсын ЮнионПэй картыг зах зээлд нэвтрүүлж, харилцагчиддаа хүргэж эхэлсэн. Эдгээр картуудын хувьд өндөр хамгаалалтын технологи бүхий EMV чиптэй, дэлхийн 210 гаруй улс орнуудад бүрэн ашиглах, банк болон түүний салбар тооцооны төвүүд, АТМ болон худалдаа үйлчилгээний байгууллагуудаар 24 цагийн турш үйлчлүүлэх, хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой байдаг.

Капитрон банкны олон улсын карттай бол та цаг хугацаа, мөнгөө хэмнэж, ямар ч “шимтгэлгүй” гүйлгээгээ хийгээрэй. Гадаадад улс оронд байгаа элэг нэгт Монголчууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!

“COVID-19” Хамтдаа даван туулъя – Капитрон банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж