Пентагон: Трамп худлаа мэдээлсэн | News.MN

Пентагон: Трамп худлаа мэдээлсэн

Пентагон: Трамп худлаа мэдээлсэн

Пентагон: Трамп худлаа мэдээлсэн

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Бейрут хотод болсон аймшигт дэлбэрэлтийг золгүй явдал хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, Ерөнхийлөгч Трампыг буруу таамаглал дэвшүүлсэн, түүнийг нь Пентагон дэмжиж байгаа хэмээн худлаа ярьсанд буруушаажээ.

Тэрбээр Аспен аюулгүй байдлын хурал дээр “Бид болсон явдлын талаар мэдээлэл цуглуулж байна. Гэхдээ бидний ихэнх нь Бейрут хотод болсон явдлыг осол гэдэгт итгэлтэй байна. Би үүнээс илүүг хэлж чадахгүй нь. Ливанчуудад эмгэнэл илэрхийлье” хэмээн ярьжээ.

Ливаны нийслэл Бейрут хотын боомтын агуулах аймшигтайгаар дэлбэрч, дор хаяж 135 хүний амийг газар дээр нь авч одоод, 4000 гаруй хүнийг шархдуулсан. Энэ харамсалтай үйл явдлаас хойш хэдхэн цагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд “Би хэд хэдэн том генералтай уулзсан. Бидний зүгээс болсон явдлыг тэсрэх бөмбөг бүхий халдлага гэж үзэж байна. Үүнд Пентагон ч итгэлтэй байгаа” хэмээн нотлох баримтгүй, сохроор дүгнэлт хийснээ мэдээлсэн юм.

Аймшигт дэлбэрэлтийн талаар хүмүүс олон янзын таамаг дэвшүүлж байгаа ч халдлага болсон гэх таамгийг зөвхөн Трамп тэргүүтэй цөөхөн хүн л дэмжиж байгаа юм. Харин Израил, Хезболла зэрэг талууд болсон үйл явдалд хамааралгүй гэдгээ мэдэгдэж, Ливаны эрх баригчид ч санал нэгтэйгээр дэлбэрэлтийг золгүй явдал байсан хэмээн үзэж байгаа билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-08-06 139.5.217.210

Америк ардчилал гэж ер нь юу юм бэ, сүүлийн үед ойлгоход бэрх болоод байна шүү.

Avatar

ст 2020-08-06 46.155.2.5

Трамп бол онцгой нэгэн сонирхолтой бос үнэнч байдлыг үнэнгээр нь дүгнэх зорилготой ажил үйлс дээ чадах бүхнээ зориулдаг бодит байдалтай хандах сэтгэлтэй улс төр нийгэм эдийн засаг нь түнжин барилмтлахыг хүсдэг хүн.
тэр хэрэвээ үнэнг ойлгохгүй харилцаа гарвал аль болох зөв хүч эсэргүүцэл ийг зоригтой шууд хийдэг талтай.
Трамп бол тухайн үед цаг үед тохирсон ерөнхийлөгч.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-08-06 66.181.190.70

Трампын худлаа хэлснийг пентагон дэмжиж байгаа гэж пентагоны тэргүүн хэллээ гэж үү дээ? Юү гэж бичээд байна вэ, Амарбаясгалаан? !

Avatar

Зочин 2020-08-06 182.160.1.222

Энэ Трамп бүтэхгүй ээ. Америкчууд яаж яваад ийм хүнд жолоогоо бариулчдаг юм, гайхах юм.

Avatar

Зараа 2020-08-06 182.160.35.108

Амьдарч байгаа хашааныхаа эзнийг хэн болохыг мэдэхгүй байж юун яасан тив алгассан айлын тухай хов базах, ккк

Avatar

ХЭХЭ 2020-08-06 66.181.191.225

БИТГИЙ МӨӨР

Avatar

Зочин 2020-08-06 202.21.108.223

Haha Huuk yalaa

Avatar

Зочин 2020-08-06 124.158.112.2

Энэ Америк өөрөө ийм бусармаг зүйл хийчихээд шууд хэн нэг рүү чихдэг юм байна лээ шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж