ЭМЯ: Гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна

ЭМЯ: Гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Монгол Улсын хувьд тусгаарлалтад 273 хүн шинээр орсон бол 520 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2579 хүн тусгаарлах ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 70 хүн хэвтэж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд эмч, ажилтнууд 7000 гаруй хүнд коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийхэд халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 441 хүний сорьцод  шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд

  • Наймдугаар сарын 5-нд Сиатл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 251 хүний шинжилгээ,
  • Тусгаарлах байранд байгаа 53 хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлалтаас гараад сувилалд шилжсэн есөн хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлах байр болон ХӨСҮТ-д ажиллаж байгаа 13 эмч, ажилтнуудын шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолоочийн шинжилгээ,
  • Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан 86 хүний шинжилгээ ,
  • Сэлэнгэ, Дорноговь аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ буюу нийт 441 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдөр 14 энхийг сахиулагч, хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарч байна.Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын 293 тохиолдлоос эдгэрсэн 260, эмчлэгдэж буй 33 хүн байна. 33 хүнээс гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 60 хүн эмчлүүлж байна. Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэн элэгний  хатууралтай учраас биеийн байдал маш хүнд байна. Тухайн хүнд коронавирусийн халдвар илрүүлэх гурван удаагийн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Өнөөдөр 07.30 цагт Шинэ Дели-Улаанбаатарын онгоц буусан. Үүнээс дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Wednesday, August 5, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж