Улсын онцгой комиссоос энэ сард 14 удаагийн чартер нислэгээр гадаадын улс орнуудаас 3500 орчим иргэнээ татан авах шийдвэр гаргаж, нислэгийн хуваарийг зарласан. Энэ дагуу өнөөдөр өглөө Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хуваарийн дагуу 07:22 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр Энэтхэг, Вьетнам улсуудаас нийт 168 иргэн эх орондоо ирээд байна. Эдгээр иргэдийн 114 нь лам нар бол бага насны хүүхэдтэй гэр бүл 14, жирэмсэн 1, эрүүл мэндийн шалтгаантай 3, бусад шалгаантай 35 иргэн байгаа юм. Тэднийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Монголын Үндэсний Их сургуулийн дотуур байранд тусгаарлахаар төлөвлөжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ