НЭМЭЛТ: 14:30 ЦАГ
"Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийн шүүх хурал нотлох баримт шинжлэн судлах шатандаа явж байна.
Б.ЭРДЭНЭБАТ, Д.СЭРГЭЛЭН НАРЫН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
НЭМЭЛТ: 10:30 ЦАГ
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхэллээ.
"ЭРЭЛ"-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫГ ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг эхнэр Д.Сэргэлэнгийн хамт залилах, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.08.05/ 10.00 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох шүүх хурал өчигдөр зургаан цаг гаруй үргэлжилсний эцэст хэлэлцүүлгийг өнөөдөр үргэлжлүүлэн хийхээр болсон юм. Тэд 2016 оны арваннэгдүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогдоод буй.
Дашрамд дурдахад, долдугаар сарын 10-ны өдөр Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг долдугаар сарын 24-ний өдрийн 13.30 цагт товлосон. Гэвч тухайн өдөр шүүгдэгчид нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг өчигдөр товлоод байсан юм.
Э.БУРАМ
Зочин 2020-08-06 103.229.121.4
Nomin gin bayarsaikhan ch uuruu ulaan luivarchin biz de ih delguur lav 10 jil neg ch ashiggui ajilsan ged olon myangan huvitsa ezemshigchsig ni luivardaj bsan
Zochin 2020-08-06 202.9.46.32
Дарханы цементийн уйлдвэрийг унэгуйдуулж хувьчилж авч одоо зогссон балгас олон бутээн босгосон улс нь унсэнд хаясан шалз шиг хаягдаж эруул мэндээрээ хохирч нас барж дууссан. Ийм юмнууд уйлээ эдлэх естой
Зочин 2020-08-06 202.21.99.2
iim hulgaichdiig tegeed ih l urshuuj enereh yumdaa olon havar negendee bolno doo
ИРГЭН 2020-08-06 202.126.90.131
АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ЗАВЬШААД ЯЛ АВСАН ДҮР ҮЗҮҮЛСЭН ЭРХЭМҮҮД ХОЖООД БАЙДАГ НИЙГЭМ ЮМ БАЙНА Ш ДЭЭ.
Ганаа 2020-08-06 103.14.39.51
Номин компани Эрдэнэбаттайгаа л таарсан компани ш тээ. Дандаа ард түмнийг луйвардардаж байдаг. Монголд юу бүтээсэн юм НОМИН.