Сэрэмжлүүлэг: 26 настай эрэгтэй согтуудаа голд живж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: 26 настай эрэгтэй согтуудаа голд живж нас баржээ

Сэрэмжлүүлэг: 26 настай эрэгтэй согтуудаа голд живж нас баржээ

Онцгой байдлын Ерөнхий газрын хоногийн мэдээнд доорх хэргүүд бүртгэгджээ.


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд наймдугаар сарын 3-ны өдөр туслах малчин 26 настай эрэгтэй Б сураггүй алга болжээ. Тодруулбал, Б нь найз болох малчин А-тай мөн өдрийн 17.00 цагт сумын төвөөс гэр рүүгээ явах замд Хурхын голд машин нь шаварт суугаад гарч чадахгүй тэр өдрөө тэндээ хоногложээ. Улмаар тэд согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Гэсэн ч үүрийн 04.00 цагт машиндаа Б нь байхгүй байсан талаар А нь аймгийн Онцгой байдлын газарт ханджээ. Тус сумын алба хаагчид наймдугаар сарын 4-ний өдрийн 12.15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, мөн өдрийн 13.57 цагт шаварт суусан газраас баруун зүгт гурван км-т Хурхын голоос иргэн Б-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн аж.

ТОЛГОЙГОО НОРГОХ ГЭЖ БАЙГААД ГОЛЫН УСАНД УНАЖЭЭ

Мөн өчигдөр /2020.08.05/ Нийслэлийн Онцгой байдлын газарт 38 настай эрэгтэй Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлага 19.10 цагт бүртгэгджээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2-3 метрийн гүнд хоёр удаа шумбаж, эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21.00 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр /2020.08.06/ 08.00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж