Тариалангийн тухай хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Тариалангийн тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Тариалангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна. Уг төсөлд байгаль орчинд ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, улмаар хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, дотоодын үйлдвэрийг түүхий эдээр хангах зохицуулалтууд тусчээ.

Онцлоход, тус байнгын хорооны хуралдаан оройтож эхэлсэн нь үдээс хойшдоо УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хуралдаан тус бүр давхацсантай холбоотой юм. Дээрх байнгын хороодын хуралдаанаар тус бүр асуудлуудаа хэлэлцэж дууссанаар өндөрлөөд байна.

Тухайлбал, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оруулахаар болов.

Мөн Ирээдүйн тэтгэврийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгасан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс Турк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай хэлэлцэн дэмжсэн юм.

Г.ДАРЬ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж