Уулын гүйлтийн УАШТ болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Уулын гүйлтийн УАШТ болж өнгөрлөө

Зайсан дахь Богдхан амралтын газарт өнгөрөгч бямба гаригт уулын гүйлтийн 2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээн болж, аваргууд тодорлоо. Спортыг дэмжигч байгууллагуудын дэмжлэгээр Монголын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд 13 байгууллагын 200 гаруй тамирчид хурд, хүч сорьсон юм.

Тэмцээний 17 хүртэлх насны ангилалд эрэгтэйчүүдийн уралдаанд Өвөрхангай аймгийн тамирчин Х.Цэвэлдорж, эмэгтэйд “Од” клубын тамирчин Ж.Ундрам нар тэргүүн байрыг эзэлжээ. Харин насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдийн төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Ахыт, эмэгтэйчүүдийн төрөлд мөн “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батцэцэг түрүүлсэн бол сонирхогчдын төрөлд эрэгтэйд “MN” клубын С.Дашдорж, эмэгтэйд С.Түмэнцэцэг нар улсын аваргаар тодорсон байна.
40-50 насны ангилалд эрэгтэй тэргүүн байрыг Цагдаагийн автобаазын ажилтан Х.Энхболд, эмэгтэйд “Од” клубын тамирчин О.Уранчимэг тэргүүлсэн бол 50-60 насны ангилалд эрэгтэйд “Од” клубын тамирчин Д.Дамдинжав, эмэгтэйд “MN” клубын тамирчин Ж.Энхтайван нар түрүүлсэн байна. Мөн 60-аас дээш насныхны ангилалд “Од” клубын тамирчин П.Доржбал /эрэгтэй/, “MN” клубын тамирчин Л.Сэрчмаа /эмэгтэй/ нар тэргүүн байрт шалгарчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж