Каннамд 3 орон сууцтай сайдын мэдээллийг Монгол руу илгээнэ | News.MN

Каннамд 3 орон сууцтай сайдын мэдээллийг Монгол руу илгээнэ

Каннамд 3 орон сууцтай сайдын мэдээллийг Монгол руу илгээнэ

Каннамд 3 орон сууцтай сайдын мэдээллийг Монгол руу илгээнэ

БНСУ-ын Сөүл хотын элитүүдийн дүүрэг болох Каннам дүүрэгт гадаадын баячууд болон өндөр албан тушаалтнууд орон сууц олноор худалдан авах болсон тухай нийтлэл өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2020.07.24/ тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарлыг татсан халуун сэдэв болоод буй билээ.

Каннам дүүргийн орон сууцууд цар тахлын үед ч үнэ нь буурахгүй байгаа бөгөөд Нью-Йорк, Лондон, Хонгконг, Сингапур дахь орон сууцуудтай адил ямар ч үед үнэ цэнээ алдахгүй, дэлхийн хамгийн аюулгүй газруудын нэгт тооцогддог болжээ. Тус дүүрэгт орон сууц авч буй болон авахыг эрмэлзэж буй хүмүүсийн ихэнх нь Азийн орнуудын улс төр болон бусад салбарт нэр нөлөө бүхий хүмүүс байна гэж эх сурвалжийн мэдээлэлд дурдсан билээ.

Өмнөд Солонгосын нэрээ нууцлахыг хүссэн Засгийн газрын эх сурвалж “Миний сонссоноор Хятадын зарим төрийн өндөр албан тушаалтнууд тус дүүрэгт сүүлийн жилүүдэд хэд хэдэн орон сууц худалдаж авсан байсан. Бас Монголын нэг сайд энэ дүүрэгт гурван орон сууц эзэмшдэг гэж сонссон” хэмээн ярьсан тухай дээрх нийтлэлүүдэд дурдсан нь бий.

Сүүлийн гурван жилд БНСУ-д орон сууцны үнэ 314 сая воноор буюу 52 хувиар нэмэгджээ. Зургадугаар сард гадаадын иргэдийн худалдан авсан өмчийн тоо 2090-д хүрсэн нь 2006 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт аж. Сэжиглэж буй эдгээр хүмүүсийн мэдээллийг өөрийн оронд нь шилжүүлэхээр төлөвлөжээ. Түүн дотор Монгол Улсын нэгэн сайд байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгост үл хөдлөх хөрөнгө худалдан авах Хятад иргэдийн тоо энэ оны эхний улиралд өнгөрөгч оны дөрөвдүгээр хагасаас 180 хувиар өсчээ. Хонгконгод өнгөрсөн жил өрнөсөн эсэргүүцлийн жагсаал цуглаанаас үүдэн Хонгконгоос хөрөнгөө татах гэсэн Хятадын чинээлэг бүлгийнхэн Өмнөд Солонгосын үл хөдлөх хөрөнгийг сонирхох болсон учир Каннам дүүрэгт орон сууцны эрэлт ихэссэн байна.

БНСУ-ын Үндэсний татварын алба (NTS) сүүлийн гурван жилд Солонгосоос хамгийн багадаа хоёр орон сууц худалдан авсан гадаадын 42 иргэнд шалгалт хийж, тэднийг түрээсийн орлого, хөрөнгө орлогын татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэж байгаа аж. Тус улсын Татварын алба өнгөрсөн Даваа гаригт “Солонгост гадаадын 1036 иргэн 2467 орон сууц эзэмшдэг. Эдгээр хүмүүсийн 886 нь хоёр, 105 нь гурав, 65 нь дөрөв болон түүнээс олон орон сууцтай” гэж мэдээлжээ.

Татварын албанаас мэдээлж буйгаар сүүлийн гурван жилд 6.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 23167 орон сууцыг гадаадын 23219 хүн худалдан авчээ. Үүний 13573 нь Хятад, 4282 нь Америк, 1504 нь Канад, 756 нь Тайвань, 468 нь Австрали, 271 нь Японы иргэн байна. Тэд Сөүлд 4473 орон сууц, Гёонгид  10093, Инчёонд 2674 орон сууц худалдан авчээ.

Сөүлд зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр БНСУ-ын Татварын албаны Мөрдөн шалгах асуудал эрхэлсэн комиссарын туслах Лим Кван Хюн “Солонгост орон сууцтай гадаадын иргэдийг татвараас зайлсхийхийг оролдсон хэргээр шалгахаар болсон. Тэд орон сууц худалдан авч байгаа солонгосчуудтай ижил татвар төлөх ёстой. Худалдаж авчихаад ашиг орлого олж болохгүй. Гадаадын иргэдийн худалдаж авсан орон сууцны 32.7 хувь нь худалдаж авсан цагаасаа хойш хоосон байгаа нь амьдрах зорилгоор аваагүйг харуулж, сэжиг төрүүлж байна. Иймд бидний энэ хүчин чармайлт орон сууцны үнийн хөөрөгдлөөс сэргийлэхэд тусална гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

Солонгосоос орон сууц худалдан авсан гадаадын иргэдийн дунд 6.7 их наяд вонын үнэ бүхий 42 орон сууцтай америк хүн байжээ. Түүнийг түрээсийн орлогын татвараа тайлагнахгүйн тулд зориуд байрны эзнээр бүртгүүлээгүй гэж сэжиглэж буй юм байна. Тэрбээр Солонгос дахь хөрөнгийнхөө талаар мэдээлээгүй тул татвараас зугтсан хэмээн үзэж, АНУ-ын татварын албанд мөрдөн байцаалт явуулахаар шилжүүлжээ. Түүний хувьд дээрх орон сууцуудаа Сөүл, Чунчёоноос худалдан авч, сар бүр түрээсээ төлөхийн оронд хадгаламж байдлаар төлбөрөө хийдэг Солонгосын хамгийн алдартай хөрөнгө оруулалтын “Jeonse” систем ашигладаг байсан аж.

Эх сурвалж: YONHAP, KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-08-06 202.72.247.58

Hurel baatarig shalgaad, hotongiin huraaj, shorond buh nasaar ni horih heregtei.Ene muu novshid Mongoliin gazar shoroog busdad zarsan tul buudan ***h yliig guitsetge.

Avatar

Зочин 2020-08-06 202.9.40.163

Хойдууд бөмбөгдчихнө дөө.

Avatar

Зочин 2020-08-06 202.126.89.116

Төрөөс төрсөн тэрбумтан Хүрэлбаатар гэж энэ шүү дээ

Avatar

Зочин 2020-08-06 103.10.22.81

МАН-ы доторхи хүн байна да. Баярцогт, Баяр, Ганболд, Энхсайхан байсан бол яаж хурдан зарлаж байх бол доо.

Avatar

Л.Лхагва 2020-08-06 202.9.46.89

ОЛОН УДААГИЙН ДАВТАЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ БА РЕКЛАМ ДАНДАА ХУДЛАА БОЛЖ ТААРДАГ.

Avatar

mgl 2020-08-06 202.9.40.184

neriig ni il bolgo.

Avatar

Зочин 2020-08-06 202.21.108.202

Өмнөд Солонгос шиг манайд хэдэн уул уурхайн лиценз ямар шугамаар солонгос иргэд авсан байгааг тодруулж, нийтэд ил болгох хэрэгтэй.

Avatar

ХЭХЭ 2020-08-06 66.181.191.225

ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ БАЙР АВЧ ДЭЭ. ХУЛГАЙН МӨНГӨ АЛГА БОЛДОГГҮЙ ЮМ ДАА

Avatar

Зочин 2020-08-06 59.153.112.76

Хэн бол? Арай ХҮрэлсүх биш байгаа . Маш нууцалж байхчиннь

Avatar

Зочин 2020-08-06 192.82.71.190

Зааа за тэр чинь би би.

Avatar

123456 2020-08-06 49.0.212.4

Сангийн сайд Хүрэлбаатарын Хотгор шанагын лицензийг Солонгосчуудад зарж олсон мөнгөөрөө авсан байрнууд байна

Avatar

Зочин 2020-08-06 103.229.178.10

zarim humuus nasaaraa hudulmurluj nasnii etsest arai gj neg 2-3 uruu bairt bolj bhd zarim n jiliin dotor hulgai hiigee l delhiin hamgiin untei ortog undurt horoololoos n bair avj bdg arai yu

Avatar

УГАНДА ЗИМБААБВЕ МОНГОЛ 2020-08-06 202.179.26.168

ккк…. МОНГОЛЫН ХАМГЫН ЯДУУ САЙД Л ГЭХЭД ГАННАМ-Д 3 ХАУЗТАЙ … ЦЭЦИЙН ГИШҮҮД НЬ ГЭХЭД Л ЯПОН БОЛОН ГАННАМ-Д ТУС БҮРТ НЬ НЭГ НЭГ ТАНСАГ ХАУСТАЙ ГЭХЭЭР … ААН… УЛС ОРОН НЬ ДЭЛХИЙН ГУЙЛГАЧИН. САЙД ДАРГА НАР НЬ ДЭЛХИЙН НОМЕР НЭГД 7 ХАУСТАЙ . КККК.

Avatar

Зочин 2020-08-06 103.212.117.92

Тэр нь Элбэгээ ш дээ , мэдээгүй юм уу

Avatar

/*-*/ 2020-08-06 49.0.212.4

Элбэгээ чинь сайд биш шүү малаа

Avatar

Зочин 2020-08-06 103.212.117.31

Huuk-n zasgiin gazraar oroldood ehelchihleedee, tuuniig zodson, odoo chuhal hamtragchiign Kannam bairaar unagaahn harjil baiya.

Avatar

Зочин 2020-08-06 92.38.148.61

Uuriin sain ajilsan munguur avsan bul yu helehev gehdee Gangnam chin Solongosiin hamgiin unetei gazar yalangui bair suuts n tengert tulsan unetei tiim bolhoor ene jaahan shijigtei l yum. Ulsiin mungiig idsen zunduu said darga nar Mongoloor duurun mulhuj bgaa bizdee, haanaas yaj mungu luivardah be geed.

Avatar

Hariu 2020-08-06 203.91.115.50

Ardchilsan uchir huulia yagshtal barimtalj bna, tatvar, tusvuus ni humslaad bgaa gadaadyn zalilagchdaas ediin zasgaa hamgaalj bna… iimhen zuil oilgoh setgehui alga uu, esvel uuruu nugoo said ni uu?

Avatar

Зочин 2020-08-06 172.58.140.163

Ene omnod solongos yaj soliorood bnaa ardchilsan oron mon uu?

Avatar

Зочин 2020-08-06 202.131.245.162

Ардчилсан байна гэдэг нь татвараас зугтаадаг хөрөнгө орлогын мэдээллээ нуудаг байна гэсэн үг биш. Ардчилсан оронд ч хууль л үйлчлэх ёстой.Хэрэв солонгосууд бусад улсын мөнгө угаагч нар орж ирлээ гэж сэжиглэвэл шалгах нь зөв

Avatar

Зочин 2020-08-06 202.126.89.223

Эрдэнэс 5 толгойг л намынхан ярьж бн, жинхэнэ намчин цүнхчин авилгачин бацаанууд дүүрэн. Ёстой нөгөө чононд хонь хадгалуулсан монголчууд. Хүрэлсүх Сумьяабазар 2 ч энэнээсээ болоод муудалцсан сураг бн.

Avatar

Зочин 2020-08-06 103.229.121.122

Орон сууц авч болох ч мөнгөний эх үүсвэр тодорхой байх ёстой хулгайлсан мөнгөөр болохгүй

Avatar

/*-*/ 2020-08-06 49.0.212.4

Хүрэлсүхийн орон сууцнууд

Avatar

зочин 2020-08-06 66.181.161.29

Мөнхбат л байхгүй юу даа

Avatar

зочин 2020-08-06 66.181.161.121

Солонгосд юм худалдаж авч л байвал сайн л баймаар юм … Хэн нэгэнлүү чиглэсэн худлаа мэдээлэл шиг л сонсогдоод байна да.

Avatar

Зочин 2020-08-06 103.10.21.53

Иргэдээ тэрбумтан хулгайч нартай өрсөлдүүлж бахардуулахгүй, авах татвараа авна гэсэн санаа шүү дээ. Жнь хятадын баячууд УБ-т ирээд байр, газрыг мөнгөөр зодож аваад эхэлбэл олон хүн орон сууц авч чадахгүй болно.

Avatar

Зочин 2020-08-06 202.179.27.113

Ганнамдаа амьдарч чадаагүй атаархуу солонгос

Avatar

Зочин 2020-08-06 103.229.178.10

tenegee naad oronsuuts avsan nuhur chi bidnii munguur avsan uu esvel uurinhuu huch hudulmuruur avsan uu gedegiig todorhoi bolgoh gj bn, neg muu amia bodson bertegchin mongol ulsiin hurunguus hulgailsan munguur gadaadad oron suuts avj bolohgui bz dee

Avatar

Зочин 2020-08-06 202.9.46.75

Гаднын баячууд, ялангуяа мөнгө угааж татвараас бултагчдаас болж орон сууцны үнэ өссөн учраас үүнтэй тэмцэх нь Солонгосын эрх ашигт нийцдэг юм байгаа биз дээ, юу ч ойлгодроггүй мал аа?

Avatar

Ухань Хүрэлсүх 2020-08-06 98.33.93.32

Миний муу эгч солонгост нуруугаа цоортол ажиллаж байж 3 байр авсан гэсэн,Ганнам ч юмуу,Каннам ч юмуу аль дүүргийг нь мэдэхгүй,монголд хүртэл надад хаус авж өгсөн,АТГ,цагдаа прокурор юм хэлдэггүйш дээ

Avatar

Зочин 2020-08-06 192.82.74.236

СОЛОНГОСЧУУД ӨМХИЙ САНААТАЙ УЛС ШҮҮ.

Avatar

zochin 2020-08-06 202.179.27.111

sangiin said Churelbaatar duusaschgui ich bayan !!!

Avatar

Л.Лхагва 2020-08-06 202.9.46.89

МЭДЭЭЛЭЛ ОЛОН ДАВТАГДАХ ТУСАМ ХУДАЛ БАЙДАГ.

Avatar

Зочин 2020-08-06 66.181.184.178

Mongold teriig ni hav darna. Todorhoi.

Avatar

Зочин 2020-08-06 202.21.108.196

ЕС л байхдаа, эсвэл Сангийн сайд.

Avatar

Зочин 2020-08-06 64.119.21.208

Ккк. Таарсан ч мэдээ бол доо!! …Гэж сонссон, …Миний сонссоноор ч!! гэх шиг . Юу ч гэж сонсож болно ш дээ!! Манай гариг сенене ч гэж сонсогддог ш дээ!!

Avatar

ЭНЭ ҮНЭН ҮҮ? 2020-08-06 202.126.90.73

Ганнамд 3 байртай сайд Хүүк гэнэ үү?

Avatar

Зочин 2020-08-06 202.126.89.54

Sumiya l baihaa daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж