ОХУ-ын Цаг уурын албанаас Алс Дорнодын бүс нутгийнхан "Хагупит" хар салхи аюулаас сэргийлэхийг анхааруулж байна. Цаг уурын албаны мэдээгээр хар салхи Пүрэв, Баасан гаригт энэ бүс нутагт хүчтэй салхи шуургатай, усархаг бороо орохыг анхаарууллаа.
"Хагупит" хар салхи Мягмар гаригт Хятадын Жэзян мужийн зүүн эргийг дайран өнгөрсөн бөгөөд орон нутгийн засаг захиргаа 380 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм. "Хагупит" хар салхи нь энэ жил Хятадын эргийг дайрч байгаа дөрөв дэх хар салхи юм.
Лхагва гаригаас Пүрэв гаригт шилжих шөнө "Хагупит" хар салхи Шар тэнгисийн хойд хэсэг, Солонгосын хойгийг дайрч, улмаар Япон тэнгисийн баруун хойд хэсгийг өнгөрөн, Приморийн эрэгт хүрнэ хэмээн цаг уурчид мэдээллээ.
Холбоотой мэдээ