Ажлаас халагдах хамгийн гол шалтгаан нь хангалтгүй цалин

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

Ажлаас халагдах хамгийн гол шалтгаан нь хангалтгүй цалин

Ажлаас халагдах хамгийн гол шалтгаан нь хангалтгүй цалин

Хөдөлмөр зуучлалын Работа.ру порталын хийсэн судалгаагаар ажлаас халагдагчдын 30 хувь нь цалин бага гэдэг шалтгаанаар халагддаг байна.

Судалгаанд оролцогчдын 31%  нь ажил олгогчийн зүгээс цалингаа нэмэх бодолгүй байгаа нь ажлаасаа халагдах гол шалтгаан болсон хэмээн хариулжээ. 15% нь ажлын байр таатай биш байдлаас үүдсэн стресс, 13% нь мэргэжил, чадварын хувьд өсөн дэвжих ирээдүйгүй байсан хэмээн хариулсан байна.

10% нь гэртэйгээ ойр ажилд орохын тулд халагдсан бол 7% нь ар гэртээ илүү цаг зарцуулах шаардлагатай болсон учраас халагдсан гэжээ.

Ажил хайгчдын 54% нь цалингийн хэмжээ ажлын графиктай нийцэж байгаад үндэслэн сонголтоо хийдэг байна. Харин 44% нь гэртээ ойр, 36% нь найдвартай компани, 34% нь ажиллагсад нь компанидаа дуртай, 31% нь мэргэжил, чадварын хувьд өсөх боломжтой гэдэгт үндэслэн ажилд ордог байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж