Орос дахь Киргиз болон Узбекистаны иргэд нутаг буцаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

Орос дахь Киргиз болон Узбекистаны иргэд нутаг буцаж эхэллээ

Орос дахь Киргиз болон Узбекистаны иргэд нутаг буцаж эхэллээ

ОХУ-Казахстаны хил дээр 3500 гаруй Киргиз болон Узбекистаны иргэн хил гарч чадахгүй гацаад байгаа юм. Коронавирусийн улмаас хил хаалттай байгаа учраас иргэд гацаад байгаа юм. Тэдгээр иргэд Оренбург болон Самар мужийн Казахстантай хиллэдэг хилийн орчим бөөгнөрөөд байгаа ажээ.

Оренбург мужийн захиргаанаас мэдээлснээр Киргизийн 3000, Узбекистаны 500 орчим иргэн бий юм. Эдгээр иргэдийг наймдугаар сарын 6-наас зохион байгуулалттайгаар Казахстаны хилээр нэвтрүүлж эхлэхээр тохиролцжээ.

Оренбургийн мужийн захиргаанаас мэдээлснээр эхний ээлжинд Киргизийн иргэдийг хил нэвтрүүлж, дараа нь Узбекистаны иргэдийг гаргах юм.

"Хүмүүсийн дунд тарсан худал, баталгаатай бус мэдээллийн улмаас энд иргэдийн бөөгнөрөл үүссэн. Тэдгээр иргэд энд удаан хүлээсэн. Талууд харилцан тохиролцож чадсан учраас иргэдийг эх орон руу нь буцааж эхэллээ” хэмээн Оренбург мужийн Амбан захирагч Денис Паслер хэллээ.

Эдгээр иргэд энд майханд амьдарч байсан бөгөөд тэдний дунд ахмад настай, эмэгтэй, жирэмсэн, хүүхдүүд байжээ. Казахстаны хилээр чөлөөтэй зорчих хонгил гаргасан гэсэн худал цуурхалд итгэн эдгээр иргэд энд бөөгнөрсөн бөгөөд орон нутгийн засаг захиргааны зүгээс ундны ус, цахилгаанаар хангаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж