Амазон сайт арьсан гутлын өнгийг “нигер бор” гэжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.06-нд нийтлэгдсэн

Амазон сайт арьсан гутлын өнгийг “нигер бор” гэжээ

Амазон сайт арьсан гутлын өнгийг “нигер бор” гэжээ

Амазон худалдааны сайт олны дургүйг хүргэж, ээлжит шүүмжлэлдээ өртсөн байна. Тухайлбал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал хурцаар хөндөгдөж буй өнөө үед тэд бор өнгийн арьсан эрэгтэй гутлын өнгийг “нигер бор” хэмээн тодорхойлсныг гярхай үйлчлүүлэгчид анзаарч, цахим ертөнцөд тараажээ.

Тухайн арьсан Флоренс Шекспир ботинк нь маш олон өнгөний сонголттой байх агаад тэдний дотроос эрчүүдийн ихээр сонгодог бор өнгийг тийнхүү нэрлэсэн байжээ.

Сүүлийн үед Жорж Флойдын баривчилгаанаас шалтгаалсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хөдөлгөөн хүчээ авч, олон улсад өрнөх болсон нь тус алдааг улам ноцтой болгожээ.

Амазон сайт энэхүү гутлынхаа тайлбар дээр “хэцүү нэрт” үг ашигласнаас гадна бусад үгээ ч гэсэн үг, үсэг дүрмийн алдаатай бичсэн нь нэмээд бүр олон хүний эгдүүг хүргэсэн бололтой. Улмаар маш олон хүн Амазон сайтыг ам уралдан шүүмжилж, өмнөх алдаануудыг нь сануулахын зэрэгцээ шаардлага тавьж, дээрх гутлын тайлбарыг шинээр засуулжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж