Бейрутын хар өдөр | News.MN

Бейрутын хар өдөр

Бейрутын хар өдөр

2020 он хүн төрөлхтний хувьд их сүйрлийн жил болж байна. Шинэ коронавирусийн цар тахал дэлхийн 200 гаруй орны 19 сая шахам хүнд халдварлаж, 700 мянга гаруй хүн нас бараад байгаа энэ хүнд үед Ливанд хар өдөр тохиов. Ливаны нийслэл Бейрут хотод өнгөрсөн Мягмар гариг (2020.8.4)-т том хэмжээний дэлбэрэлт болж, олон зуун хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн гэмтэж бэртсэн юм. Дэлбэрэлт нь Бейрут хотод дайн болсон мэт ул мөр үлдээжээ.

Ливанд 15 жил үргэлжилсэн цуст иргэний дайныг эцэслэж, одоо л энх цаг ирлээ гэх үед дэлбэрэлт болов. Гудамжууд хагарсан шил, барилгын бутархай, гэмтсэн хүмүүсээр дүүрчээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн олонх нь дэлбэрэлтийн улмаас хагарсан шил, шидэгдсэн барилгын хог зэрэгт оногдсон байна. Түүнчлэн аврах ажиллагаанд оролцож байсан 10 гал сөнөөгч сураггүй болжээ.

Дэлбэрэлтийн дараа голомтын бүсэд гал түймэр үргэлжлэн ассаар байсан ч гал сөнөөгчид хүмүүсийг аврахаар ажилласаар байна. Цахилгааны шугам гэмтсэн учраас аврагчид нар жаргахтай уралдан аврах ажиллагаа явуулжээ. Ливаны Эрүүл мэндийн сайдын хэлснээр эмнэлгийн ор, эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ хангалтгүй байгаагаас гэмтэж бэртсэн хүмүүсийг бүгдийг нь эмчлэх боломжгүй байдалд хүрчээ.

Ливаны Ерөнхий сайд Хассан Диаб орон даяар гашуудал зарласан. Бейрут хотын дарга хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар таван тэрбум ам.доллар хэмээн тооцоолжээ. Хотын Марван Аббоуд хэлэхдээ өнгөрсөн Мягмар гаригийн дэлбэрэлт Хирошима, Нагасакад атомын бөмбөг хаясан үйл явдлыг санагдуулсан гэв.

Дэлбэрэлтэд Бейрут хотын дөрвөн эмнэлэг сүйдэж, өвчтөн хүлээн авах боломжгүй болсон ба олон тооны эмч, мэргэжилтэн амь үрэгдэж, гэмтжээ. Эх сурвалжийн мэдээлснээр урьдчилсан мэдээллээр дөрвөн сувилагч, таван эмч амиа алдсан байна. Энэ нөхцөл байдлын улмаас хувийн эмнэлгүүд гэмтэж бэртсэн хүмүүсийг хүлээн авч тусламж үзүүлжээ.

Европын холбооноос Ливанд болсон дэлбэрэлтийн дараах аврах ажиллагаа, сэргээн босголтод зориулан “Иргэний хамгааллын механизм” (CPM)-аа идэвхжүүлжээ. Тус механизмыг идэвхжүүлснээр Европын холбооны гишүүн орнууд Ливанд тусламж үзүүлэх үүрэгтэй. Европын холбооноос мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн 100 гал сөнөөгч, аврагч, техник хэрэгсэл, үнэрч нохой зэргийг эрэн хайх, аврах ажиллагаанд зориулан илгээхээр шийдвэрлэсэн байна.

Аврах ажиллагаанд Нидерланд, Грек, Чех улсаас оролцохоо мэдэгдсэн бол Франц, Польш, Германаас тусламж илгээжээ. Франц улсаас хоёр цэргийн онгоцоор 55 эмч, 15 тонн эмнэлгийн тоног төхөөрөмж, нэг дор 500 хүнд үйлчилгээ үзүүлэх чадалтай зөөврийн эмнэлгээ илгээсэн байна. Тусламжийн нисэх онгоцууд өнөөдөр Ливанд ирнэ.

Дэлбэрэлтэд Бейрут хотод ажиллаж амьдарч байсан гадаадын олон иргэн өртжээ. Мөн Туркийн зургаан иргэн хөнгөн гэмтэл авсныг Гадаад хэргийн сайд нь мэдээлэв. Дэлбэрэлтийн үеэр нэг хятад ажилтан хөнгөн гэмтсэн талаар Ливанд суух Бээжингийн Элчин сайд мэдээлжээ. Түүнчлэн Хятадын Элчин сайдын яамнаас Бейрут хотод оршин суугаа өөрийн орны иргэддээ хандан дэлбэрэлтэд өртсөн барилга нурахаас сэрэмжлүүлсэн байна.

Дэлбэрэлтэд НҮБ-ын түр хүчний байлдааны хөлөг гэмтсэн бөгөөд Хятадын энхийг сахиулагчид хохирлыг тооцох, аюултай зэвсэг, материалыг зөөвөрлөх ажлыг нэн даруй зохион байгуулжээ. Мөн Бейрут дахь Хятадын тусламжийн сангийн барилгын шил хагарсан ба азаар хүн гэмтээгүй аж. Тус сан нь өнгөрсөн 2019 онд Сири болон бүс нутгийн бусад орноос ирсэн дүрвэгчдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Бейрут хотод байгуулагджээ. Тус сангийн барилга нь дэлбэрэлтийн голомтоос хол оршдог бөгөөд олон хятад ажилчид коронавирусийн халдвараас болж нутаг буцсан байжээ.

Одоогоор дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр 2750 тонн аммонийн нитрат хадгалж байсан агуулахад дэлбэрэлт болжээ. Аммонийн нитрат нь ихэвчлэн халдваргүйжүүлэх бодист хэрэглэгдэхээс гадна тэсрэх бөмбөг үйлдвэрлэхэд ашиглагддаг. Тус бодисыг 2014 онд тээврийн хөлөг онгоцноос хураан авснаас хойш боомт дахь агуулахад хадгалж байжээ. 2750 тонн аммонийн нитрат нь тэсрэх бөмбөгийн 40 хувийн хүчтэй тэнцэх хэмжээний дэлбэрэлт үүсгэсэн байна.

Мөн дэлбэрэлт эргэн тойрондоо 4.5 магнитудын чичирхийлэл үүсгэсэн байна. Дэлбэрэлтийн гал агаарт өтгөн хий ялгаруулсан ба хүний биед хор хөнөөл учруулах эрсдэлтэй. Дэлбэрэлтийн чичирхийлэл 250 км зайтай орших хөрш Кипр улсад мэдрэгдсэн бөгөөд Бейрут хот даяар олон тооны барилга нурж сүйджээ. Дэлбэрэлт болсон агуулахыг тойроод олон хүн цугладаг ресторан, шөнийн клубууд дүүрэн, бизнес дүүрэг үйл ажиллагаа явуулдаг байв. Христийн шашинтнууд голдуу оршин суудаг хөрш дүүргийн тал хэсэг сүйджээ.

Бейрут нь Ливан төдийгүй Газар дундын тэнгисийн бүс нутаг дахь чухал боомт хот. Тус боомтоор дамжин Алс зүүн хязгаараас Европ руу бараа тээвэрлэдэг. Гэвч дотоодын зөрчил, дайнаас болж Бейрут боомт хурдацтай хөгжиж чадахгүй байгаа аж. Дэлбэрэлтийн улмаас хөлөг онгоцууд Газар дундын тэнгис дэх өөр боомтуудаар үйлчлүүлэх хэрэгтэй болсноор Бейрут дахь бизнесүүдэд нөлөөлөх гэнэ. Гэхдээ олон улсын худалдаа наймаанд дэлбэрэлт ноцтой нөлөөлөхгүй.

Эдийн засгийн уналт, улс төрийн хямрал, коронавирусийн цар тахлын нөхцөл байдалд хэдийнэ туйлдсан Ливаны ард иргэд дэлбэрэлтийг тэнгэрийн шийтгэл гэж үзэж байна. Тэд улс орноо олигтой удирдан чиглүүлж чадахгүй байгаа эрх баригчдыг тэнгэрээс шийтгэлээ гэцгээж буй аж. Түүнчлэн тэсрэмтгий, аюултай материалыг яагаад боомтод хадгалж байсныг тайлбарлахыг албаныхнаас шаардах юм байна.

Өмнө нь 1947 онд АНУ-д 2000 тонн аммонийн нитрат тээвэрлэж явсан хөлөг дээр гал гарснаас Техас хотын боомт дэлбэрэлтэд өртөж байв. АНУ-ын түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан тус аж үйлдвэрийн ослоор 581 хүн амь үрэгджээ.

Түүнчлэн террористууд тэсрэмтгий материал ашиглан халдлага үйлдэх нь элбэг. Тухайлбал, 1995 онд Оклахама хотын холбооны удирдах барилгад хоёр тоннын аммонийн нитрат ашигласан тэсрэх бөмбөг дэлбэлснээр 168 хүн амь үрэгдэж байв. Тиймдээ ч АНУ-ын талаас тус дэлбэрэлтийг халдлага байх магадлал өндөр хэмээн Ерөнхийлөгч Трамп мэдэгдэж, үүнтэй тус улсын армийн удирдлагууд ч санал нийлж байгааг хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-06 109.70.100.40

>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-08-06 184.151.230.162

Bordoo bas hiideg material no sanitation

Avatar

Зочин 2020-08-06 119.245.10.13

Хятад хүн үхэх эсэх манууст ямар хамаа байнаа. Монгол хүн байсан уу тэр л чухал. Хятад хятад гээд энэ муу сайт хятадын шээсээр дүүрчээ юу даа

Avatar

zochin 2020-08-06 122.201.23.84

манай улс Ливанд тусламж үзүүлмээр юмаа

Avatar

Зочин 2020-08-06 98.33.93.32

Мозамбикийн тэсрэх бодис үйлдвэрлэх үйлдвэрт очих захиалгатай 2750 тонн аммоны нитратыг оросын Хабаровск хотын бизнесмен Игорь Гречушкины эзэмшлийн Rhosus ачааны хөлөг тээж яваад нэмэлт ачаа ачихаар Бейрутын боомтод орсон байдаг. Энэ бол 2014 он. Нэмэлт ачаа нь техникийн шаардлагаар ачих боломжгүй болсон учраас боомтоос гарах үед боомтын төлбөр нэхэгдсэн,онгоцны ахмад Борис Прокошев эзэнтэйгээ холбогдоход эзэн төлбөр төлөхөөс татгалзсан учраас ачааг хурааж агуулахад хадгалж байжээ.

Avatar

Зочин 2020-08-06 98.33.93.32

Ямарч аюулгүй байдлыг хангаагүй ,харуул хамгаалалт муутай агуулахад хадгалагдаж байсан 2750 тонн тэсрэх бодис 6 жилийн дараа гэнэт дэлбэрсэн ???!!!!! Юунаас болсон,дэлбэрэлтийн шалтгаан гээд асуудлууд нээлттэй хэвээр байна,Трамп гуай халдлага гээд байгаа ……

Avatar

Зочин 2020-08-06 66.181.181.82

Ливан гэх энэ хот улс үргэлжийн дайны байдалтай ойрхи дорнодын бүс нутаг дахь өвөрмөц нээлттэй орон юм. Энэ бүс нутгын орнуудаас христийн шашинтнууд олонтой, тэд нь улс төр нийгэмд нь тэргүүлэх манлайллын байр суурьтайгаараа эрс ялгардаг. Тиймээс ч илүү соёлжсон хөгжиж цэцэглэсэн нээлттэй нийгмийг бий болгосон. Харин ираны дэмжлэгтэй шийт шашны хезболлах гэж бүлэглэл энэ байдалд дургүйцэн тэрсэлж бослого үймээн гаргаснаар иргэний дайнд 90-д оноос нэрвэгдсэн. сири ливи иракын дайны дүрвэгчид,

Avatar

Зочин 2020-08-06 66.181.181.82

хамас хезболлах… зэрэг алан х***х исламын бүлэглэлүүдийн төвлөрөл, барууны соёл, христийн энэрэнгүй үзэлтнүүд, хятдууд, оросууд… гээд л есөн шидийн амьтад цугласан маш өвөрмөц нийгэм цаг үедээ оршиж, тэмцэж босох гэж оролдож байгаа улс… Бараа таваар маш хямд, элбэг дэлбэг, ард түмэн нь хөдөлмөрч найрсаг… Газрын дундад тэнгисийн тойрон аялалаар /усан онгоцны/ аялхад заавал дайран гардаг гол боомт…

Avatar

Зочин 2020-08-06 202.179.24.134

Гайтай оросын тэсрэх бодисыг шуналтаж хурааж овоолоод улсаа сүйтгэв

Avatar

Зочин 2020-08-06 27.123.214.2

Manaid teserch delbereh ayultai bodis gaali, companiudiin aguulahuudad hadgalj baigaa esehiig shalgah heregtein bna daa.

Avatar

/*-*/ 2020-08-06 49.0.212.4

Исламын улсын хийж байгаа хэрэг

Avatar

Зочин 2020-08-06 176.63.23.193

Аливаа улс орны ард түмэн хоорондоо хагаралтай хэрүүл тэмцэлтэй, хоорондоо байлдаж дайтсан байхаараа л өөдлөхгүй юм. Хэрүүлийн бузар гэгчээр. Айл гэр ч адилхан

Avatar

Зочин 2020-08-06 202.5.202.132

yasan zovchihson ard tumen de, hezee neg enh tunh amidrana daa,,
olon tanidag saihan humuus baidag maani esen mend l baigaasai daa
🙁

Avatar

Зочин 2020-08-06 203.91.115.52

Um ma ni bad me hum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж