Ц.Мөнхбаяр цэцэд хандана

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр цэцэд хандана

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Урт нэртэй хууль буюу “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцсэн тэмцлээ үргэлжлүүлж байна. Тэрбээр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандах гэж байгаа аж. Мөн тэрбээр  “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуульд гол мөрний тогтцын хүрээг буруу тогтоосон хэмээн шүүмжилж байгаа юм. Энэ нь эрх баригчид өөрсдөдөө ашигтай талбайгаар хүрээг тогтоосон хэмээн үзэж энэ нь цэвэр усны тодорхой хэсэг байрладаг Монгол Улсын хувьд олон улсын өмнөх үүргээ умартаж буй хэрэг гэж үзэж байна. Тиймээс олон улсын өмнө хүлээсэн цэвэр усаа хамгаалах асуудалд ийнхүү хойрго хандаж байгаа, энэ мэт хууль зөрчсөн үйлдэл хийж буй талаар Монгол Улс дахь гадны Элчин сайдын яаманд мэдээлэл хүргэнэ гэв. Ийнхүү тэрбээр “Би цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ. Цаашид хийж ажлуудаа төлөвлөсөн” гэв.

Мөн “Гал үндэстэн” холбооноос энэ асуудлаар шүүхэд БОНХАЖЯ, Ашигт малтмалын газрын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Энэ дагуу шүүх хурал ирэх баасан гаригт 17.00 цагт болох юм байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж