Хятадтай залгаа Хойд Солонгосын хотод дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Хятадтай залгаа Хойд Солонгосын хотод дэлбэрэлт болжээ

Хятадтай залгаа Хойд Солонгосын хотод дэлбэрэлт болжээ

Хятадын хилийн ойролцоох Хойд Солонгосын Хесан хотноо орон сууцны дүүрэгт дэлбэрэлт болж олон хүн гэмтсэн талаар “Associated Press” өнөөдөр (2020.8.5) мэдээллээ. Өмнөд Солонгосын хэвлэл, хяналтын байгууллагуудын мэдээлснээр энэ долоо хоногийн эхээр хий дэлбэрснээс болж олон хүн нас барж, гэмтсэн аж. “Associated Press” агентлагийн олж авсан видео бичлэгт дэлбэрэлт болж, хар утаа савсаж буйг Хятадын хилээс цөөн хэдэн хүн харж буй нь бичигдсэн байна. Бичлэгийг аяллын агентлагт ажилладаг Ван Бо гэгч Хятадын хилийн Чангбай хот дахь цэцэрлэгт хүрээлэнгээс бичжээ. Тэрбээр Хойд Солонгосын Хесан хотод хэд хэдэн удаа очиж байжээ. Түүний таамагласнаар дэлбэрэлтийн чимээ хотын өнчин хүүхдийн асрах газар болон аялал жуулчлалын газрын хавиас гарсан гэнэ. Хойд Солонгос, Хятадын хилийн хотууд нь голоор зааглагддаг. Гэхдээ албан ёсны эх сурвалжууд Хойд Солонгосын хилийн хотод дэлбэрэлт болсныг батлаагүй.

Сөүлд төвтэй Хойд Солонгосын мэдээ (Daily NK) агентлагаас мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас багадаа 15 хүн нас барсан гэнэ. Тус агентлагийн мэдээлснээр шатахуун хадгалах газарт гал алдсан бололтой.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж