Гэрээсээ зугатсан иргэнийг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Гэрээсээ зугатсан иргэнийг эсэн мэнд олжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Бургалтай  багийн  “Зараатын хөндий” гэдэг газар өвөлжиж байгаа 22 настай эмэгтэй /хөгжлийн бэрхшээлтэй/ энэ сарын 18-ны өдрийн 10 цагт гэрийхэнтэйгээ маргалдаад хөл нүцгэн гарч явжээ.

Эмэгтэйг явсны маргааш буюу 19-ний өдрийн 11 цагт орон нутгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэнээр эрлийн ажил эхэлжээ. Улмаар 19-ний өдрийн 14 цагт сураггүй болсон иргэнийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвд эсэн мэнд явж байхад нь нутгийн иргэд олж, Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж