Дуучин Т.Ариунаа “Шарка барка” ардын дууны аялгуунд бүжиглэнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Ариунаа “Шарка барка” ардын дууны аялгуунд бүжиглэнэ

Дуучин Т.Ариунаа “Шарка барка” ардын дууны аялгуунд бүжиглэнэ

Олон нийтийн сүлжээнд “Шарка барка”, “Журай гэлдэн” зэрэг ардын дууны аялгуун дээр бүжиглэдэг шинэлэг давалгааг бүжигчин хос эхлүүлээд буй. Тэдний бүжгийг үзсэн хэн бүхний сэтгэл хөдөлгөхийн сацуу сошиал орчинд эерэг хандлагыг бий болгож байгаагаараа онцлог.

Тэгвэл энэ удаа бүжигчин хостой хамт Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ардын дууны аялгуун дээр бүжиглэж, нэгдэхээр болжээ. Учир нь дуучин Т.Ариунаа энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай хамтран Халимаг түмний дуу “Шарка барка” дууг дуулсан билээ.

Royal dance” клубын үүсгэн байгуулагч, ерөнхий дасгалжуулагч, О.Эрдэнэ-Очир, Б.Халиун нар нь “Мооn dance” хамтлагийн бүжигчид. Тэд өнгөрөгч 2019 онд ХБНГУ-ын Бремен хотноо зохион байгуулагдсан Латин формейшн бүжгийн ДАШТ-д гурав дахь удаагаа шигшээд шалгаран, дэлхийн хамтлаг гэдгээ нотолж, цомын эзэд болж байсан удаатай.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж