162,776 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

162,776 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 39,990,355 төгрөгийн үнийн дүн бүхий  162,776 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "ЛэндМН ББСБ" ХК (LEND +10.63%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +9.56%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би ди сек" ХК (BDS -11.47%) болон "Дархан хөвөн" ХК (DAH -7.61%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 54 ширхэг үнэт цаасыг 5,400,000 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.59 хувиар өсч 16542.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,516,590,489,539.41 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж