“Уолт Дисней” кино компани шинэ бүтээл “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны киногоо ирэх сард өөрийн “Disney+” стриминг сувгаар нээх болсноо өчигдөр /2020.08.04/ зарлажээ.
Цар тахлын улмаас АНУ даяар кино театрууд хаалттай байгаа тул ийм шийдвэр гаргасан байна. Тус компанийн хувьд анх удаа шинэ бүтээлээ кино театрт бус өөр цахим платформ ашиглан нээж байгаа нь энэ юм.
“Мулан” есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн “Disney+” суваг дээр 29.99 ам.долларын үнээр тавигдах юм байна. Уг киног бүтээхэд “Уолт Дисней” компани 200 сая ам.доллар зарцуулжээ.
Харин АНУ-аас бусад улс орнуудад цахимаар бус кино театрт нээлтээ хийхээр хэлэлцэж байгаа гэнэ. Цар тахлаас өмнө, энгийн үед студиуд шинэ киногоо театрт гаргаж эхэлснээс 90 хоногийн дараа цахим платформд шилжүүлдэг байв.
Эх сурвалж: CNET
Зочин 2020-08-05 66.181.161.43
Түүхийн үнэнийг гуйвуулж, энэ киног хийсэн хүмүүст эсэргүүцлээ илэрхийлэх ёстой. Энэ Мулан бол хятад хүүхэн биш, монгол хүн байсан юм. Учир нь Монголчуудын өвөг дээдэс болох Хүннү гүрний дараа байгуулагдсан Сүмбэ улс задарч, Тоба, Жужан, уухаан хэмээх гурваан ул болсон юм. Мулан бол Тоба улсын иргэн байсан. Жужан улстай байлдаж ялсан гэдэг нь зохиомол худлаа түүх юм. хятадуудын зохиосон үлгэр.
Зочин 2020-08-05 66.181.161.43
энэ мулан Мулан гэгч хүүхэн бол хятад хүн биш юм билээ. Монголчуудын өвөг дээдэс болох Хүннү гүрний дараа байгуулагдсан Сүмбэ улс задран гурав хуваагдаж, Тоба, Уухаан, Жужан гэсэн улсууд болсон юм. Мулан бол Тоба улсын иргэн бөгөөд нас өндөр болсон аавынхаа өмнөөс цэрэгт явж, Жужан улсын цэрэгтэй байлдаж байсан гэдэг боловч ялсан гэдэг нь худлаа түүх юм. Хятадууд түүхийн үнэнийг гуйвуулж, улс төрийн зорилгоор энэ үлгэрийг зохиосон. Жужан, уухаан, Тоба хэмээх гурван улс бол Монгол удмын улсууд юм