Мулан киног ирэх сард онлайнаар нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Мулан киног ирэх сард онлайнаар нээнэ

Мулан киног ирэх сард онлайнаар нээнэ

“Уолт Дисней” кино компани шинэ бүтээл  “Мулан” бүрэн хэмжээний уран сайхны киногоо ирэх сард өөрийн “Disney+” стриминг сувгаар нээх болсноо өчигдөр /2020.08.04/ зарлажээ.

Цар тахлын улмаас АНУ даяар кино театрууд хаалттай байгаа тул ийм шийдвэр гаргасан байна. Тус компанийн хувьд анх удаа шинэ бүтээлээ кино театрт бус өөр цахим платформ ашиглан нээж байгаа нь энэ юм.

“Мулан” есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн “Disney+” суваг дээр 29.99 ам.долларын үнээр тавигдах юм байна. Уг киног бүтээхэд “Уолт Дисней” компани 200 сая ам.доллар зарцуулжээ.

Харин АНУ-аас бусад улс орнуудад цахимаар бус кино театрт нээлтээ хийхээр хэлэлцэж байгаа гэнэ. Цар тахлаас өмнө, энгийн үед студиуд шинэ киногоо театрт гаргаж эхэлснээс 90 хоногийн дараа цахим платформд шилжүүлдэг байв.

Эх сурвалж: CNET

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж