БНСУ-ын энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй болсон билээ. Нийт 300 хууль тогтоогчийн 19 хувь нь буюу 57 нь эмэгтэйчүүд ба тэдний нэг сөрөг хүчин Шударга ёс намын гишүүн 27 настай Рю Ху Жён нь тус улсын Үндэсний Ассамблей буюу парламентын хамгийн залуу гишүүн болсон юм.
Тэгвэл тэрбээр өчигдөр /2020.08.04/ Үндэсний Ассамблейн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохоор ирэхдээ ягаан эрээн богино даашинз өмссөн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.
Сэтгүүлчид түүнээс яагаад албан хувцас өмсөлгүй, богино даашинзтай ирсэн талаар асуухад “Миний өмссөн хувцас албаны хувцас биш л дээ. Энэ хувцас надад ажил үүргээ гүйцэтгэхэд ямар нэгэн саад болохгүй. Мөн Үндэсний Ассамблей зөвхөн 50 орчим насны эрчүүдийг төлөөлдөг гэж үү?” хэмээн хариулжээ.
Эх сурвалж: NEWSIS
Холбоотой мэдээ