Сэрэмжлүүлэг: Буянт голд гурван настай хүүхэд энджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Буянт голд гурван настай хүүхэд энджээ

Сэрэмжлүүлэг: Буянт голд гурван настай хүүхэд энджээ

Ховд аймгийн Жаргалант сумын Буянт голын усанд гурван настай хүүхэд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Голын усанд хүүхэд осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 4-ний 16.05 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, осолдсон газраас зүүн хойд зүгт таван километрт цогцос усны мандал дээр хөвж байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Мөн нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хороо, “Үзэсгэлэнт горхи” амралтын газрын хойд талд голын усанд боогдсон иргэдийг Онцгой байдлын алба хаагчид завиар зөөвөрлөн аюулгүй газарт гаргажээ. Тодруулбал, Туул голын усанд боогдсон есөн хүүхэд, 40 том хүнийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 58 км замыг туулан аварсан байна.

 Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж, голын усанд энджээ. Хэргийг тодруулбал, Сумын төвөөс гэр рүүгээ “Пробокс” загварын суудлын автомашинтай явах замдаа согтууруулах ундаа хэрэглэж Хурхын голд шаварт суугаад гарч чадахгүй унтсан байна.  Онцгой байдлын албанд наймдугаар сарын 4-ний 16.00 цагийн орчимд тухайн малчин машиндаа байхгүй байсан тухай мэдээллийг ирүүлжээ.

Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өдрийн 13.57 цагт шаварт суусан газраас баруун зүгт гурван километрт Хурхын голоос тухайн иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж