Беларус Оростой тэрсэлдээд хагас тэрбум ам.доллараар хохирчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Беларус Оростой тэрсэлдээд хагас тэрбум ам.доллараар хохирчээ

Беларус Оростой тэрсэлдээд хагас тэрбум ам.доллараар хохирчээ

Беларус улс нь ОХУ-тай газрын тосны импортын маргаанаас болж 600 сая ам.долларын хохирол амссан талаар Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгджээ. Тэрбээр парламентад хэлсэн үгэндээ “Цар тахлын энэ хүнд хэцүү цагт бид бусад орон шиг аж ахуйгаа зогсоогоогүй, тэдний олонхыг дэмжихийн тулд төсвөөс нэмэлтээр 500 сая рублийг зарцуулсан. Хүндрэлийн гол шалтгаан нь ОХУ-тай газрын тосны маргаанаас болж төсөвт цуглах ёстой 1.5 тэрбум рублийг авч чадаагүй” хэмээн мэдэгджээ.

Беларус улс нь өнгөрсөн таван жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэрийн төлөө өндөр хүүтэй зээл, шударга бус үнэд 9.5 тэрбум ам.доллар орчмыг зарцуулсан аж.  “Бид хэт нэг эсвэл хоёр улсаас хамааралтай, гадаад хүчин зүйл нь өнөөгийн үр дүнд хүргэсэн” хэмээн Александр Лукашенко мэдэгджээ.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж