Шинэ торгоны зам дахь Монгол Улс

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Шинэ торгоны зам дахь Монгол Улс

Өнөөдөр 18:00 цагт Гадаад харилцааны яаманд “Шинэ торгоны зам дахь Монгол Улс” сэдвээр илтгэл тавихаар болжээ. Энэхүү илтгэлийг АНУ-ын “Глобал засаглал санаачлаг”-ын захирал, “Шинэ Америк Сан”-гийн Америкийн стратегийн хөтөлбөрийн ахлах судлаач Параг Ханна танилцуулах бөгөөд олон нийт, сэтгүүлчдэд нээлттэй арга хэмжээ аж.

Ноён Параг Ханна нь олон улсын харилцаа , дэлхийн геополитикийн асуудлаарх зохиолууд нь олон улсад хэвлэгдсэн дэлхийд танигдсан судлаач юм.
Уг арга хэмжээг ГХЯ-ны ОНХГ-ын Бодлогын судалгаа, сургалтын төв, “Монголын эдийн засгийн форум” ТББ хамтран зохион байгуулж байна.

Б.Энхмандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж