Харьяалал харгалзахгүй үйлчилгээ авна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Харьяалал харгалзахгүй үйлчилгээ авна

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Харьяалал харгалзахгүй үйлчилгээ авна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд амаржих газрыг эх барихуйн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр, төрийн болон орон нутгийн өмчит  төрөлжсөн нэгдсэн эмнэлгийнзахирлыг 5 жилийн хугацаатай томилох зэрэг томоохон өөрчлөлт оруулсан аж. Мөн иргэд оршин амьдарч байгаа газраасаа харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой юм байна.

Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ зэрэг аймгуудын газар нутгийн хуваарилалтын онцлог байдлаас шалтгаалж иргэд харьяаллын дагуу эрүүл мэндийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй байдаг аж. Тухайлбал, Булган аймгийн зарим нэр бүхий сумдын иргэд Орхон аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төвөөр үйлчлүүлэх нь газар нутгийн байршлын хувьд ойр байдаг байна. Гэтэл харьяаллын дагуу үйлчлүүлэх шаардлагатай болдгоос 90 км газар явдаг. Яаралтай тусламж авах болоход аймаг, сумын эмч нар нь өөр аймаг, сумын нутаг дамнан ирдэг гэнэ.

Нөгөө талдаа иргэд цахим картаар үйлчлүүлэх бололцоотой болсноор харьяалал харгалзахгүй үйлчилгээ авах боломж нь бүрджээ. Учир нь даатгалынх нь төлбөр үйлчлүүлсэн газар луу нь очих боломжтой болсон байна.

Өмнө нь цахим үйлчилгээ нэвтрээгүй байсан учраас харьяаллын дагуу үйлчлүүлэхгүй бол үйлчилгээ үзүүлсэн эмнэлэгт нь даатгалын мөнгө шилжиж орж ирэх боломжгүй байжээ.

Мөн одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

zochin 2016-01-20 182.250.242.2

hariyal***** hargalzahgui emnelegiin uilchilgee avna gedeg bol mash zev busad buh uls tiim bna sh dee tsahim.r tootsno gedeg ni delhiin hegjil devshiltei hel niiluulj bna shuu dee bolj bna zev ym hiisen bna

Зочин 2016-01-20 59.153.114.56

Юнивишнийн шилэн кабелийн холболтын нэг үзүүр бүхий сүлжээгээр дамжуулан Танай гэр бүл дэлхийн технологийн гайхамшиг IPTV, Интернэт, Суурин утас гэсэн 3 үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой болно” хэмээн анх “Юнител” группын охин компани болох “Юнивишн” нээлтээ хийж байв. Энэ үйлчилгээ Монголдоо анхдагч нь байж олон мянган хэрэглэгчийг гурвалсан үйлчилгээгээрээ татаж эхэлсэн. Тус компанийн үйлчилгээг сонгосон хэрэглэгчдийн гомдол, бухимдал хаа сайгүй сонсогдсоор өдийг хүрсэн. Хэрэглэгчдийнхээ санал гомдлыг тэр бүр хүлээж авахгүй хэрнээ мөнгөө бол дор нь нэхэж шинэчлэл, өөрчлөл гэсэн нэрийн доор үнэ өртөгөө нэмсээр байгаа тус байгууллага өнөөдөр нэлээдгүй шүүмжлэлт өртлөө. Аргагүй биз хямрал гэх том асуудалтай нүүр тулж, давж гарах гэж хичээж буй ард иргэдээ хувийн хэвшлийхэн нь хүртэл дарамталж халаасруу нь сарвайх тийм ч таатай санагдахгүй. Гэтэл “Юнивишн” хэрэглэгчидээ баян, хоосноор нь ангилах гээд байна уу гэлтэй өрхийн хэрэглээний багцдаа өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн өрхийн интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоож S, M, L, XL хэмээн ангилж нэрийг нь өөрчилсөн нь хэрэглэгчдийг багагүй бухимдуулж байна байна. Өмнө нь 29.900 төгрөгийн үнэтэй багцад дагалдах интернэтийн хэрэглээ хязгааргүй, хурд нь 1 гб байсан бол хэрэглээний хэмжээг 100 гб болгон хязгаарлажээ. Харин м буюу 39.900 төгрөгийн үнэтэй багц 200 гб, L буюу 54.900 төгрөгийн үнэтэй багцийн интернэт хэрэглээг 300 гб эрхтэй харин 89.900 төгрөгийн багц 500 гб интернэт ашиглах эрхтэй болгож өөрчилөх гэнэ. Энэхүү хязгаарлалт өөрчлөлт нь хэрэглэгчдийнхээ бухимдлыг ихээхэн хүргэсэн бөгөөд зарим хэрэглэгчид нь “Юнивишин”-ээс татгалзаж эхэлсэн байна. Ийм үйлчилгээгээр мөнгө олж, хэрэглэгчдийнхээ бухимдлыг төрүүлсээр байх хугацаа хэр удаан бэ? Юнивишн!!!