Рой Жонс Тайсонтай тулалдахдаа чихээ даатгуулна

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Рой Жонс Тайсонтай тулалдахдаа чихээ даатгуулна

Рой Жонс Тайсонтай тулалдахдаа чихээ даатгуулна

Мэргэжлийн боксын дэлхийн үнэмлэхүй аварга асан Рой Жонс болон алдарт Майк Тайсон нар ирэх сарын 12-ны өдөр Калифорни мужийн Карсон хотноо үзүүлэх тоглолт хийх гэж байгаа билээ. Тэгвэл уг тоглолтын үеэр Рой Жонсын чихийг даатгуулахаар болсон тухай түүний менежер ярьсан байна.

Өдгөө 54 настай Майк Тайсон нийт 58 удаа тулалдахдаа 50-д нь цэвэр ялалт байгуулж байсан ба зургаад нь ялагдаж, хоёр тулаан нь хүчингүй болж байв. Тэрбээр 1997 оны зургадугаар сард Эвандер Холифилдтой тулалдах үеэрээ Холифилдийн чихийг хазаж байсан удаатай.

Тэд 1996-1997 онд хоёр удаа тулалдаж байсан бөгөөд хоёуланд нь Холифилд ялж байжээ. Эхний тулаанд Тайсон цэвэр ялагдаж байсан бол хоёрдахь тулааны үеэр Тайсон өрсөлдөгчийнхөө чихийг хоёр удаа хазсан учраас тэмцээнээс хасагдсан юм. Харин 51 настай, Оросын иргэншилтэй Рой Жонсийн хувьд 2018 онд зодог тайлсан ба нийт 66  ялалт байгуулж, 9 удаа ялагдаж байжээ.

Эх сурвалж: CBSSPORT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж