Covid-19: БНСУ-ын үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн хоёр хүн халдвар авчээ | News.MN

Covid-19: БНСУ-ын үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн хоёр хүн халдвар авчээ

COVID-19

Covid-19: БНСУ-ын үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн хоёр хүн халдвар авчээ

Covid-19: БНСУ-ын үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн хоёр хүн халдвар авчээ

БНСУ-ын Чүнбүг мужийн Чонжү хотод оршин суудаг хоёр узбекистан эр коронавирусийн халдвар авчээ. Хамгийн гол нь тэрхүү хоёр эр халдвар авсан гэдгээ мэдэхээс өмнө олон хоногийн турш гадуур явж, маш олон байгууллагаар үйлчлүүлсэн нь ноцтой аюултай нөхцөл байдал үүсгээд байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар халдвар авсан гэх 20-иод насны хоёр гадаад иргэний шинжилгээний хариу өчигдөр/2020.08.04/ гарсан аж. Халдвар авагсдын нэг болох А нь гурван жилийн өмнө БНСУ-д ирсэн бөгөөд өдгөө нутгийнхаа дөрвөн хүнтэй хамт байр хөлслөн амьдардаг. Хамт амьдарч байсан хүмүүсийнх нь нэг болох Б нь хоёр жилийн өмнөөс А-тай хамт амьдарч байгаа төдийгүй хамтдаа гадуур явж байгаад халдвар авчээ.

А, Б хоёр толгой өвдөх, халуурах, амт мэдрэхээ болих, хоолой хатах зэрэг шинж тэмдэг илэрсэнд мужийн эрүүл мэндийн төвд хандсан аж. Холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж тэдэнтэй хавьталд орсон хүмүүсийг хайж эхэлжээ. Гэвч хоёр эр маш олон газраар үйлчлүүлсэн тул хавьтагчдыг илрүүлэх ажил хэцүүгээс гадна маш олон хавьтагч илэрч болзошгүй айдас дагуулаад байгаа гэнэ.

Тухайлбал А, Б хоёр Жи март, Бургер кинг, Покет биллиардны клуб, Лий кафе, нийтийн саун зэрэг үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлсний дунд Чингис хаан хэмээх монгол хоолны ресторан байсан гэнэ.

Хэдийгээр хоёр эр гадуур явахдаа амны хаалт тогтмол зүүсэн гэх боловч нийтийн саунд орохдоо, хоол идэхдээ амны хаалтаа тайлсан нь тодорхой юм. Мөн нийтийн саунд камер байхгүй тул чухам ямар хүмүүстэй ойроос харьцсаныг тогтоох аргагүйгээс гадна маш олон хүн тус саунаар үйлчлүүлдэг нь албаныхны санааг маш их зовоож байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-05 103.26.193.245

Oo muu 2 Uzbek p***a mongol hoolnii gazar virus haldaasan bnshd

Avatar

Зочин 2020-08-05 66.181.186.62

Зарим нэг сэтгүүлч нар улс орон олон түмнийг гайхалд хүргэж бяцухан хорлон сүйтгэж байгаагаа өөрсдөө мэддэг болов уу Сэтгүүлчдийн холбоо энэ тал дээр анхаарах болжээ,

Avatar

Зочин 2020-08-05 117.111.20.107

Мэдрэл п***а сайт гарчигаа зөв бич

Avatar

Зочин 2020-08-05 75.155.149.227

Chingis Khaanii neriig duraaraa ashiglagch hen bolovch uhej uregdej, suireld yavaandaa ordog. Chingishiin tuhai hiigeed uhsen humuus mash ih bii. Bichig uzeg tailagdsan bol olood uzezgeegeerei.

Avatar

гадаадад гацаад буй өндөр настан 2020-08-05 94.10.49.66

ДАРХЛААНЫ МИНЬ ИХЭНХ ХЭСГИЙГ АВААД ЯВЧЛАА.ОДОО АХ НЬ ҮЛДСЭН ЖААХАН ДАРХАЛААТАЙГАА ХЭР ХОЛ ЯВАХ БОЛ… МЭДЭЭГЭЭ ҮНЭН,ЗӨВ ГАРЧИГЛААЧ ДЭ! ТЭР ЗООГИЙН ГАЗРААС ХАЛДВАР АВААГҮЙ ХАРИН ТЭР ХОЁР БАГА Л ЗООГИЙН ГАЗАРТ ОРСОН ЮМ БАЙНА ШҮҮ ДЭ!!!!

Avatar

Зочин 2020-08-05 150.129.141.105

Тэнэг адгуус гарчигаа зов бич

Avatar

Зочин 2020-08-05 66.181.184.232

Тэнэг мэдээ бэ?! Муу ерын Монголд юм байх гэж бодлоо!

Avatar

Зочин 2020-08-05 202.21.107.113

Монголчууд халдаасан юм шиг гарчиглах юм. Хаа сайгүй тэнэдэг тэнэмэл үүд өвчин авч л таарна халдааж ч таарна.

Avatar

залуу 2020-08-05 203.169.49.122

Солонгос: Гарчиг гэсэн дарааллаар мэдээгээ таьж бай сэтгүүлч ээ? Чингисхаан гэсэн маш олон байгууллага монголд бий. Тэртэй тэргүй стресстэй байгаа олон түмэнээ цочоох хэрэггүй.

Avatar

Зочин 2020-08-05 117.111.20.107

Аминдаа өдгөө аж энэ ьэр гээд л их үгийн баялагтай бололтой гэвч утгагүй тэнэг юм уншчихлаа ядаж үзбек эр ч гэх шиг ямар балай яриатай авгай вэ

Avatar

Araichdee NEWS. mn 2020-08-05 66.181.161.47

Энэ сайтыг овоо гайгүй сайт гээд үздэг уншдаг байлаа. бас л нэг жижг сэтгэж гарчгаараа хандалт аьсан хог байж 😠😠😠

Avatar

unshigch 2020-08-05 202.126.88.151

tegeed chingis haam buruutai yumuu bituu hatuu yum bichij tolgoi erguulhee bolimoor yum

Avatar

1 2020-08-05 66.181.188.148

Сэтгүүлч нээрээ гарчиг өгөхдөө хүртэл бичсэн зүйлээ ойлгохгүй байж гарчиг өгөх юм.

Avatar

зочин 2020-08-05 66.181.161.29

Үзбекистан эр гэн үү. Тийм хүн байдаггүй юм. Узбек хүн гэж бий. Энэ ямарч боловсрол мэдлэггүй сэтгүүлч бна даа, хөөрхий.

Avatar

Бат 2020-08-05 202.70.34.70

сүржин гарчигтай даржин нийтлэл байна. Амарбаясгалаан дүү минь өөрийгөө хөгжүүл. Ийм байдлаар бол чамайг нохой тоож ч уншихгүй шүү.

Avatar

Зочин 2020-08-05 39.115.114.99

Чингис хаан гэджг чинь солонгос эзэнтэй байхаа

Avatar

Зочин 2020-08-05 66.181.161.112

Chingis haan gsn ymr ch yum alga news.mn tanaih hurtel ingedeg boloh gejdee arai2 ingeh hurtel chin itgedeg bsn shuu fuck gj

Avatar

Зочин 2020-08-05 202.55.188.38

Ёоё ямар эвгүй юм бэ! Гарчгийг нь харсан чинь шууд эвгүйцдэг байна ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж