Тайваньд 40 жилийн дараа АНУ-ын сайд айлчилна

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Тайваньд 40 жилийн дараа АНУ-ын сайд айлчилна

Тайваньд 40 жилийн дараа АНУ-ын сайд айлчилна

Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Алекс Азар удахгүй Тайваньд айлчлах талаар албаныхан мэдээлжээ. Тэрбээр сүүлийн 40 жилд Тайваньд айлчлах АНУ-ын анхны өндөр албан тушаалтан болж байна. Түүхэн айлчлалынхаа үеэр тэрбээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Ингвенд бараалхаж, Гадаад хэргийн сайдтай нь уулзалт хийх гэнэ. Алекс Азар хэлэхдээ Тайвань нь шинэ коронавирусийн халдварт өвчний цар тахлын үед олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагаа, ил тод байдлаараа үлгэрлэсэн хэмээн онцолжээ. Түүний айлчлалд АНУ-ын халдварт өвчин судлаалын төвийн дарга Митчель Уолф болон бусад албаныхан дагалдах аж.

Гэвч Алекс Азарын айлчлал хэдийнэ хүйтэн дайны хэмжээнд хүрсэн АНУ, Хятадын харилцаанд зөрчлийг хурцатгах магадлалтайг ажиглагчид анхааруулжээ. Тайвань нь Хятадын эсэргүүцлээс болж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын гишүүн болж чадаагүй. Учир нь Хятад нь Тайванийг өөрийн эзэмшлийн нэг арал хэмээн тооцдог байна. Түүнчлэн АНУ нь бусад орнуудын адил Тайваньтай албан ёсны дипломат харилцаагүй боловч байнга дэмжсээр иржээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж