ДЭМБ: ОХУ-ын вакцин стандартад нийцээгүй

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

ДЭМБ: ОХУ-ын вакцин стандартад нийцээгүй

ДЭМБ: ОХУ-ын вакцин стандартад нийцээгүй

ОХУ цар тахлын эсрэг вакцин амжилттай бүтээсэн бөгөөд дараа сараас эхлэн үйлдвэрлэж, аравдугаар сард бүх нийтийг дархлаажуулах ажлаа эхлүүлнэ хэмээн зарлаж буй билээ. Харин олон улс ОХУ-ыг вакцины туршилтын хэд хэдэн шатыг алгассан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бололтой.

ОХУ-ын эрх баригчид вакцин амжилттай бүтээсэн хэмээн дэлхий даяар зарлаж, анхаарал татаж, баяр тэмдэглэж байгаа ч вакцин бүтээх ажлыг гардан гүйцэтгэж буй Гамалея судалгааны хүрээлэнгийн зүгээс вакцин үнэхээр үр дүнтэй болсон эсэх талаар мэдээлэл өгөөгүй байгаа аж. Мөн ДЭМБ-ын мэдээлж буйгаар Гамалея хүрээлэн өдгөө вакцины туршилтын эхний үе дээрээ л явж байгаа гэнэ.

ДЭМБ-ын стандартын дагуу шинэ вакцин зөвшөөрөгдөхийн өмнө заавал гурван шатны туршилтанд орох ёстой аж. Тухайлбал8 эхний шатанд вакциныг 100 хүрэхгүй тооны хүнд турших бөгөөд дараагийн шатанд туршилтанд орсон хүмүүсийн биеийн байдлыг сайтар ажиглаж, мэдээлэл цуглуулж, хамгийн сүүлд арав гаруй мянган хүн дээр турших ёстой юм байна.

ОХУ-ын мэдээлж буйгаар вакцины туршилтын хоёрдугаар шат дуусахын даваан дээр буй бөгөөд гуравдугаар шатыг хамгийн эрсдэлтэй бүлэг болох эмч, багш нарт туршина гэж байгаа ч CNN агентлагийн мэдээлж буйгаар ОХУ дээрх гуравдугаар шатыг илүү олон хүнд туршиж, өөрөөр хэлбэл алгасч болзошгүй юм.

Мөн ДЭМБ-ын мэдээлж буйгаар Гамалея хүрээлэн өнгөрсөн зургадугаар сард туршилтын эхний шатыг 38 хүнтэй эхлүүлснээс хойш үр дүнгээ тайлагнаагүй байгаа гэнэ.

Эх сурвалж: QUARTZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж