Олон улсад коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 700 мянга давлаа. Нас баралтын тоогоор АНУ, Бразиль, Энэтхэг, Мексик улсууд тэргүүлж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн мэдээллээс харвал коронавирусийн халдвараар дунджаар 24 цаг тутамд 5900 орчим хүн нас барж байна гэх тооцооллыг “Reuters” агентлаг гаргажээ. Өөрөөр хэлбэл, цагт 247 хүн эсвэл 15 секундэд нэг хүн нас барж байна гэсэн үг.
АНУ, Латин Америкийн бүс нутаг халдварын шинэ голомт болж, тархалт, нас баралт өссөөр байна. Латин Америкт тархалт удаан байгаа ч бүс нутгийн ядуурал, шигүү суурьшил зэргээс шалтгаалан улс орнууд халдварыг тогтоон барихад хүндрэлтэй байгаа аж. Харин АНУ нь дэлхийн чинээлэг, хөгжингүй орнуудын нэг боловч халдварын тархалтыг зогсоож чадахгүй байна.
Эх сурвалж: Reuters