“Амиа золиослогчдын отряд” киноны шинэ трейлер гарчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Амиа золиослогчдын отряд” киноны шинэ трейлер гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

“Амиа золиослогчдын отряд” киноны шинэ трейлер гарчээ

Жаред  Лето, Уилл Смит, Марго Робби, Жей Кортни нарын тоглосон "Амиа золиослогчдын отряд” киноны шинэ трейлерийг гаргажээ. Уг видео бичлэгийг тус киноны албан ёсны сайтаар үзэж болно. “Бид муу залуус. Бид ийм л  юм хийдэг хүмүүс” гэж уг твитэд өгүүлж байна.

Киноны зохиолоор эдгээр сөрөг баатрууд нь засгийн газарт зүтгэдэг аж. The Hollywood Reporter сонин энэ киног 2016 оны хамгийн их хүлээлттэй бүтээл гэж үнэлсэн байв. Шинэ кино нь Америкийн прокатад наймдугаар сарын 5-нд гарах гэнэ.

Киноны анхны албан ёсны трейлерийг Сан-Диего хотын поп соёлын Comic-Con наадам дээр үзүүлсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-20 49.0.187.82

Uzhiimsan