Г.Ганбаяр Унгарын хоёрдугаар лигт дебют тоглолтоо хийлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Г.Ганбаяр Унгарын хоёрдугаар лигт дебют тоглолтоо хийлээ

Г.Ганбаяр Унгарын хоёрдугаар лигт дебют тоглолтоо хийлээ

Унгарын хөлбөмбөгийн Пушкаш академийн залуучуудын багт хүчин зүтгэж явсан Монголын үндэсний шигшээ багийн тоглогч Г.Ганбаяр өнгөрсөн долоо хоногт Унгарын хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн Активал Чаквар багтай нэгдсэн билээ. Тэгвэл өнгөрсөн Даваа гаригт Унгарын хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн 2020-2021 оны улирлын нээлтийн тоглолтууд явагдаж Активал Чаквар баг Гирмот багийн талбайд зочлон тоглож 3-0 гэсэн харьцаатай хожигдол хүлээсэн байна. Улирлын нээлтийн тоглолтонд Ганболдын Ганбаяр хоёрдугаар үед сэлгээгээр талбайд гарч, Унгарын хоёрдугаар лигт шинэ багийнхаа төлөө дебют тоглолтоо хийжээ. Баг нь хэдий хожигдол хүлээсэн ч багийнхаа долоо дугаарыг эзэмших болсон Г.Ганбаяр дебют тоглолтондоо 45 минутыг талбайд өнгөрүүлж, тоглолтын 88 дахь минутанд шар хуудас хүртсэн байна.

Активал Чаквар баг хоёрдугаар тойргийн тоглолтоо маргааш/2020.08.06/ Шегед 2011 багийн эсрэг хийнэ.

Унгарын хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн аварга баг Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн эрхийн төлөө плэй-оффын тоглолт хийдэг бол нэгдүгээр лигт хоёр, гуравдугаар байрт орсон болон холбооны цомын аварга болсон багууд Европа лигийн эрхийн төлөө плэй-оффын тоглолтууд хийдэг аж. Хэрэв Г.Ганбаярын баг энэ улиралд хоёрдугаар лигтээ түрүүлж чадвал ирэх жил нэгдүгээр лигтээ өрсөлдөх болно.

Активал Чаквар бол Пушкаш академийн харьяалалд байдаг хоёрдугаар лигийн баг нь юм.

Монголын хөлбөмбөгийн холбоо Унгар улсын мэргэжлийн хөлбөмбөгийн Пушкаш академитай үзэглэсэн хамтын ажиллагааны хүрээнд 2016 онд дөрвөн залуу тоглогчийг тус академид суралцуулахаар явуулсан. Нэг жилийн хугацаанд бэлтгэл сургуулилт хийсний эцэст тэднээс Г.Ганбаяр мэргэжлийн гэрээ байгуулан тус академийн залуучуудын багт үргэлжлүүлэн тоглохоор болсон билээ.

Одоогоор Монголын арван залуу хөл бөмбөгчин тус академид суралцаж төгссөн бөгөөд тэднээс А.Дөлгөөн, Д.Тэмүүлэн, П.Ууганбаяр тэргүүтэй тоглогчид Монголын үндэсний шигшээ багт багтахын сацуу өөр өөрийн клубд хэдийн гол тоглогчдын тоонд багтах болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж