Б.Мөнхжин Луо Жаохуй нар Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний уулзалт хийв | News.MN

Б.Мөнхжин Луо Жаохуй нар Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний уулзалт хийв

Б.Мөнхжин Луо Жаохуй нар Монгол, Хятадын стратегийн яриа хэлэлцээний уулзалт хийв

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын Стратегийн яриа хэлэлцээний 5 дахь удаагийн уулзалтыг видео хурлын хэлбэрээр 8 дугаар сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, хятадын талаас Гадаад хэргийн дэд сайд Луо Жаохуй даргалан оролцов.

ГХЯ-д хооронд дэд сайдын түвшинд жил бүр хийдэг энэхүү яриа хэлэлцээний механизмаар хоёр улсын харилцааны хөгжлийг дүгнэж, ойрын хугацааны зорилт, томоохон арга хэмжээний талаар ярилцахын зэрэгцээ бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцдог.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны дэд сайд нар хоёр тал Монгол-Хятадын харилцааг тогтвортой хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгийг нотолж, Иж бүрэн  стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайд нар Ковид-19 цар тахалтай хамтран тэмцэх явцад хоёр улсын Засгийн газар, ард иргэд харилцан тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэн нь хоёр талын харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг тэмдэглээд вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлийн хамтын ажиллагааг хоёр болон олон талын шугамаар цаашид ч гүнзгийрүүлэх нь цар тахлын тархалтыг зогсооход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов.

Талууд хоёр талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн тулд бүх түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, нөхцөл бүрдсэн үед дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны гол механизмуудын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар тохиролцов.

Б.Мөнхжин дэд сайд Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр дэвшүүлж буй зорилтуудыг танилцуулж, цар тахлын улмаас улс орнуудын эдийн засгийн байдал хүнд буй энэ цаг үед хоёр улсын худалдааны эргэлтийг аль болох нэмэгдүүлж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг сэргээх нь чухал байгааг тэмдэглэв. Хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлж, иргэд, бизнес эрхлэгчид зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх зэргээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн авч, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд боломжтой дэмжлэгийг үзүүлэхээ Луо Жаохуй дэд сайд илэрхийлэв.

Дэд сайд нар Монгол-Орос-Хятадын гурван талын хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг урагшлуулах талаар болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-05 176.63.23.193

Ажлаа авбуу үгүй юу хятадаас салахгүй хэдэн сайд болхнуу дээ

Avatar

Санал 2020-08-05 202.9.40.95

Ер нь энэ вирус дууссан ч гэсэн ажлаа ингэж цахимаар хийж байвал гадаад явах ажил бага төрийн байгууллага мөнгөө хэмнэх зөв зам шүү, болж л байгаа биз дэ ийш тийш явахгүй ажил хийж,энэ хэлбэрт орох нь зөв шүү

Avatar

ард түмэн 2020-08-05 202.70.34.70

Ажлаа эрч хүчтэй хийж байгаа залуу сайд байна даа

Avatar

иргэн 2020-08-05 202.179.24.25

манай Улс Хятадаас өөр Улс орон харагдахаа байсан уу , эсвэл бусад Улс оронтой харьцахыг хүсэхгүй байна уу , бүх зүйлээ Хятадтай хамтарна гээд өнөөдөр Дэлхийн Улс орнууд Хятадаас зайгаа барьж эхлээд байхад ганцхан манай Эрх баригчид л Хятадуудтай сүжрээд энэ Аюул шүү,

Avatar

zochin 2020-08-05 122.201.21.140

hund surtal heel hahuuli ene l ayul fahuulj bn daa

Avatar

mongol 2020-08-05 122.201.21.140

Mongoliin turiin baiguullaguud hund surtal hushuun hoirgo baidlaa arilgahgui bol hugjihud mash hundreltei ajlaa chin setgeleesee hiij surah heregtei gadnii hun baitugai mongol hun tur zasagtai biznesiin uil ajillagaa yavuulahad mash hund baidag hund surtalaas gadna heel hahuuli tanil tal geed mash ih saad berhisheeltei ene l odoo mongoliin hugjild asar tom berhisheel bolood bn uuniigee shiidej chadah eseh ni tur zasagt itgeh itgeliig buuruulj bn

Avatar

Зочин 2020-08-05 202.9.46.226

мөнхжин гэх шинэ дэд сайд хятадын тавиул юм байна эртээр элчин сайдтай нь бас уулзаад байсан

Avatar

Зочин 2020-08-05 66.181.181.110

Хятадтай корона вирусын хохирол ярих ёстой. Тэдний гайгаар хохирол үүссэн тул нэхэмжлэл бичээд хятадаас авах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж