Тайвань аяллаар цангагчдад нислэг санал болгож байна

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Тайвань аяллаар цангагчдад нислэг санал болгож байна

Тайвань аяллаар цангагчдад нислэг санал болгож байна

Тайваний иргэний агаарын тээврийн ЭВА эйр компани бизнесээ дэмжихээс гадна “аяллаар цангаж” байгаа иргэдийн хорхойг дарахын тулд хаашаа ч хүргэхгүй нислэг санал болгож байна.

Долдугаар сард нэгэн иргэний агаарын тээврийн компани хөл хорионоос болж аялж чадахгүй байгаа ч аялахыг маш их хүсч буй үйлчлүүлэгчдэдээ зориулж Тайваний Сонгшан нисэх онгоцны буудал дээр зогсож буй онгоцонд сууж, нисч байгаа мэтээр сэтгэлээ тайтгаруулах үйлчилгээг санал болгож байсан билээ. Харин ЭВА эйр компани энэ санааг шинэ түвшинд хүргэж, жинхэнээсээ нисэх боловч хаашаа ч хүргэхгүй байх арга бодож олжээ.

Тус нислэг наймдугаар сарын 8-н буюу аавуудын баяраар зохион байгуулагдах аж. Зорчигчид Тайпэй нисэх онгоцны буудлаас хөөрөөд, гурван цагийн турш тойрч ниссэний эцэст эргээд Тайпэй буудалд буух аж.

Хэрвээ тухайн өдрийн тэнгэр цэлмэг байвал зорчигчид Гуйшан арал, Хуадон эрэг зэрэг олон үзэсгэлэнт газрыг дээрээс нь тод харах боломжтой гэнэ.

Түүнээс гадна онгоц нь энгийн нэг онгоц бус алдарт Hello Kitty Dream онгоц байх аж. Чухамдаа А330 загварын онгоц боловч ЭВА эйр компани тус онгоцыг Hello Kitty болон түүний найзууд болох My Melody, Kiki, Lala нараар чимэглэн тохижуулсан гэнэ. Онгоцонд утасгүй интернэт зэрэг зорчигчдын хэрэглээнд нийцэх бүх зүйл багтсан байна.

Мөн нислэгийн хоол нь бас нэг онцлог аж. Тухайлбал, хоолны сонголтод алдарт ахлах тогооч Мотоказу Накамурагийн өөрийн гараар бэлтгэсэн чираши дон, үхрийн махтай гоймон зэрэг багтжээ.

Нислэг 10:30 цагаас эхлэх бөгөөд нислэгийн дугаар нь БР5288. Нислэгийн дугаарыг ийнхүү оноосон нь давхар учиртай аж. Тухайлбал, 5288 гэх тоог мандарин хэлээр “У ар ба ба” хэмээн унших ба энэ нь “Би аавдаа хайртай!(Во ай баба)” гэхтэй ижил сонсогддог байна.

Мөн энгийн суудлын тасалбарыг 180 ам.доллар, бизнес класыг 214 ам.доллараар зарж эхэлжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж