Челси 10 тоглогчоо зарахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Челси 10 тоглогчоо зарахад бэлэн

Челси 10 тоглогчоо зарахад бэлэн

Английн Премьер лигийн Челси баг энэ зуны солилцоо наймааны цонхоор үндсэн багийнхаа 10 тоглогчийг зарахад ямар нэгэн асуудалгүй гэнэ. Тухайлбал, багийн үндсэн хаалгач Кепа Арризабалага, хагас хамгаалагчид болох Жоржиньо, Данни Дринкуотер, Тьемуэ Бакайоко, хамгаалагчид болох Антонио Рудигер, Эмерсон, Виктор Мозес, Андрьес Кристенсен, Курт Зума болон довтлогч Мичи Батшуай нар дээр бусад багуудаас үнийн санал сонсох аж.

Челси багийн ахлах дасгалжуулагч Фрэнк Лампард багийнхаа хамгаалалтыг сайжруулах тал дээр анхаарч байгаа бөгөөд шинээр тоглогч худалдан авахын өмнө ирэх улирлын төлөвлөгөөндөө багтаагүй тоглогчдоо зарахаар болжээ.

Кепа Арризабалага 2018 оны зун 71.6 сая фунтын үнэ хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэд хүрсэн хаалгачаар тодорч Испанийн Атлетик Билбао багаас Челсид ирж байсан юм.

Одоогийн байдлаар Челси баг Герман довтлогч Тимо Вернер болон Марокко хагас хамгаалагч Хаким Зиеш нарыг худалдан авч багийнхаа довтолгооны бүрэлдэхүүнийг зузаатгаад байна. Мөн Байер Леверкузен болон Челси багууд Герман залуу авьяастан Кай Хаверцын худалдан авах гэрээний үнийн дүн дээр хэлэлцээ хийж байгаа гэнэ. Байер Леверкузен баг залуу тоглогчийн төлөө 90 сая фунт шаардаж байгаа бол Челси 70 сая фунт болон нэмэлт бонусыг санал болгож байгаа ажээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Челси өнгөрсөн улирлын Испанийн Ла лигийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагчаар тодорсон Серхио Регилоны төлөө Эвертон багтай өрсөлдөж байгаа гэх мэдээ гарчээ. Эвертон багийн хувьд өнгөрсөн долоо хоногт Реал Мадридын залуу хамгаалагчийн төлөө 18 сая фунтын санал тавьсан гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: skysports.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж