Пакистаны их сургуульд зэвсэгт этгээдүүд халджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Пакистаны их сургуульд зэвсэгт этгээдүүд халджээ

 

Пакистаны баруун хойд хэсгийн Хайбер-Пахтунхва мужийн Чарсадда хот дахь “Бача Хан” их сургуульд өнөөдөр /I.20/ зэвсэгт этгээдүүд халдлага үйлджээ. Их сургуулийн кампуст зэвсэгт этгээдүүд гал нээж, хоёр удаа тэсрэх бөмбөг дэлбэлснээр найман хүн амь үрэгджээ. Пакистаны аюулгүй албаныхан дөрвөн зэвсэгт этгээдийг устгасан байна. Айж сандарсан эцэг эхчүүд сургуулийн гадна цугласан байгаа бөгөөд түргэн тусламж ирсэн байгаа аж. “Бача Хан” нь 3000 гаруй багш сурагчтай Пакистаны томоохон сургуулийн нэг юм.

 

Өмнө нь 2014 оны арванхоёрдугаар сард зэвсэгт этгээдүүд дунд сургуульд халдлага үйлдэж 134 хүүхдийг хөнөөсөн билээ. Энэ халдлагын дараа Пакистаны аюулгүй албаныхан зэвсэгт дайчдын эсрэг тусгай ажиллагаа явуулж, олон зуун хүнийг баривчлан хорьсон байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж