Амьд үлдэх Монголын боломж | News.MN

Амьд үлдэх Монголын боломж

Амьд үлдэх Монголын боломж

Амьд үлдэх Монголын боломж

Гадаадад гацсан монголчуудын асуудлаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа АТГ-т ханджээ. Шалтгаан нь эх орондоо ирэхийг хүссэн иргэдээс УОК авлига нэхсэн, өгсөн тухай. Хэн, хэнээс яг хэдэн төгрөгийн авлига авсан ба өгсөн баримт, нотолгоо одоогоор алга. Бий бол албан тушаалаа урвуулан ашигласан эрүүгийн хэрэг болно. Ийм адгийн авлигачин байвал шүүхээр шийтгэх нь зүйн хэрэг. Байхгүй бол гадаадад гацагсдыг ашиглаад дотоодод байгаа улстөрчид улс төр хийх нь утгагүй.  Товчхондоо, бусдын зовлонгоор мөнгө хийх, улс төр хийх адилхан увайгүй үйлдэл гэсэн үг.

Бүтэн найман сар чимээгүй суусан Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэт “сайн хүний дүрд хувирч”, долдугаар сарын 30-нд  Засгийн газрын зарим гишүүдтэй уулзахдаа гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг өргөн хүрээнд үргэлжүүлэх, тусгай нислэгийн давтамжийг  нэмэгдүүлэхийг үүрэг болгосон. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021 оны сонгуулийг  угтсан улс төр гэхэд буруудахгүй. Үндсэндээ ҮАБЗ-ийн дарга гадаадад байгаа иргэдээ эх оронд нь  яаралтай татан авчрах асуудлыг өргөн хүрээнд үргэлжлүүлэх хүсэлтэй байсан бол өөрийн хувь эзэмшдэг Баянгол зочид буудлаа суллаж өгөөд үлгэрлэх ёстой баймаар. Ядаж л хойтонгийн сонгуулийн шоу болох юм даа. Хурандаа Б.Ууганбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “тусгаарлах байр хүрэлцээгүй, монгол эзэнтэй буудлууд хүлээж авахгүй байгаа” гэж онцолсон байсан.

Цар тахал бол үнэндээ өвчин биш дайн. Дайнд яаж ялах нь чухал биш хохирол багатай ялах нь чухал.

Дэлхий нийт цар тахлын хөлд нэрвэгдэж, хөл хориотой найман сарыг өнгөрөөжээ. ДЭМБ-аас өнгөрсөн нэгдүгээр сард Хятадад шинэ төрлийн вирус дэлгэрсэн тухай албан ёсоор мэдээлснээс хойш хүн төрөлхтөн цар тахлыг ялж чадаагүй, хүчин мөхөдсөн, ковид-19 оньсого хэвээр байна. 695 мянган хүнийг авч одсон цар тахлын аюул хэзээ намжих, улс орнууд вакцин гаргаж чадах эсэх, дэлхий урьдын хэвэндээ орох үгүйг бурхан, чөтгөр хоёр ч үл мэднэ.

Ийм нөхцөлд хилээ шууд нээх нь “тахлыг тавтай морил” гэсэнтэй бараг ялгаагүй.

Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 293. Бүгд гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн. Одоогоор /одоогоор шүү/ дотооддоо халдвар алдаагүй цорын ганц улсаар нэрлэгдэж байна.  Иргэд нь ажлаа хийж, хөдөө зугаалж, хүүхдүүд нь гадаа дураараа тоглож буй улс Монголоос өөр дэлхийд байхгүй болсон. ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хэлснээр “Монгол шиг диваажин” алга нь үнэн.   Бүгд хөл хорионд, үхлийн тахалд өвдөг сөгдөж байна. Энэ бол Монгол хилээ шууд нээчихээгүйн үр дүн. Хэрэвзээ, гадаадад гацсан, дотоодод улстөржсөн хүмүүсийн шахалт, шаардлага, шантаажаар хилээ шууд нээчихсэн бол Монгол орвонгоороо эргэчихсэн, цар тахлын дайнд “ялагдчихсан”, үхэл хагацалд живчихсэн байгаа.

Монголын урд, хойд хоёр хөрш тахлын голомт болсон. Тиймээс эрсдэлд бэлтгэлтэй, ирэх аравдугаар сараас байдал хэцүүднэ, дархлаагаа дэмж гэж Д.Нямхүү эмч өдөр бүр шахуу л сануулж байна.  Дэлхий дахинд халдвар намжих байтугай эсрэгээрээ улам нэмэгдэж, хөл хориогоо сулласан орнууд буцаад чангалаад эхэлсэн.  Халдварыг барьж дийлэхээ больсон улсууд ард иргэдээ үхэх нь үхээд, сэхэх нь сэх гэсэн харгис бодлого барьж байх шиг. Гэхдээ тэд олон сая хүнтэй. Бид гуравхан саяулаа. Монголд халдвар тархвал дор хаяж 300 мянган хүн өвчилж, 30 мянган хүн амиа алдана гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан байдаг. Энэ бол “хамгийн багадаа” гэсэн тооцоолол.  Дотоодод халдвар тархвал хэчнээн хүн амиа алдахыг төсөөлөхөд ч бэрх. Учир нь, Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил сул дорой, энгийн ханиадаар жилдээ 400 хүн амиа алддаг шүү дээ. Дэлхийн жишгийг харахад цар тахлаар амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь ядуу, эмзэг бүлгийнхэн гэх. Монгол Улсын хүн амын 29 хувь нь ядуу амьдралтай. Гурван сая хүний гуравны нэг нь ядуу гэсэн үг.  Энэ өнцгөөс харвал, дотооддоо халдвар тархсан нөхцөлд гурван хүний нэг нь ковидоор өвчлөх, амиа алдах эрсдэлтэй гэсэн үг.

Мэдээж, гадаадад гацсан хүмүүс Үндсэн хуулиараа эх орондоо ирэх эрхтэй. Тэгвэл дотоодод амьдарч буй хүмүүст  Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрх гэж бас бий. Нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгаас илүү нийт үндэстний эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой. Энэ нь, хилээ таг хаагаад, гэрийнхээ үүдийг цоожлоод гадаадад гацсан иргэдээ эх орондоо оруулахгүй, хаяна гэсэн үг бас биш. Аль, аль талд амьдарч байгаа хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдал, эрх ашгийг бодолцох нь төрийн үүрэг юм.

Монголчууд  бөмбөрцөгөөр нэг тарчихсан, дэлхийн 80 гаруй улсад 190 мянган хүн амьдарч байна. Тэднээс эх орондоо ирье гэсэн хүмүүсийг таван шаардлагын дагуу Монголын төр тодорхой зохион байгуулалттайгаар, аль болох боломжоороо татан  авч байгаа. Өнөөдөр гэхэд АНУ-аас 260 хүн эх орондоо ирж байна.

 Энэ оны нэгдүгээр сарын дунд үеэс хойш 60  гаруй мянган иргэн авто замын болон агаарын замаар Монголдоо иржээ.  Үүний 15 мянга нь тусгай үүргийн нислэгээр татан авсан хүмүүс. Нэгдүгээр сард 3000 хүн эх орондоо ирэх хүсэлт гаргаж байсан бол өдгөө 12 мянга болж өссөн. Өөрөөр хэлбэл, Монголдоо ирэх иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэхийн  хэрээр тусгай нислэгийн тоог ч нэмэгдүүлсэн.  Өнгөрсөн долдугаар сард 3000 хүнийг, энэ сард 4500 хүнийг авчрах төлөвлөгөөтэй байгаагаа УОК танилцуулсан. АНУ, Энэтхэг, Австрали руу шууд нислэг үйлдэж, иргэдээ татан авчрахад анхаарч байна. Гэвч, тусгаарлах байр, эмчлэх эмч, эмнэлгийн техник, хэрэгсэл, эмийн нөөц зэрэг хүчин чадлаа Монгол Улс тооцохгүйгээр сэтгэлийн хөөрлөөр цар тахалд хандаж болохгүй.

Нэг хэсэг нь эх орондоо очмоор байна гэх, ирсэн нэг нь буцаад гадагшаа явмаар байна гэж бухимдах. Үнэндээ, дураараа ирээд, зоргоороо явдаг урьдынх шиг амар амгалан цаг биш л дээ. Тэгэхээр хилээ нээсэн, хаасан ч улс төр хийхийг хүссэн хүмүүс улс төрөө хийх нь мэдээж.

Гадаадад гацсан хүмүүсийн шахаж шаардсанаар хилээ нээгээд иргэдээ сул чөлөөтэй оруулж, гаргая гэж бодъё. Гэвч, ирээд 21 хоног өөрийгөө тусгаарлаарай гэсэн эмч нарын зөвлөгөөг дагах хүмүүс хэр олон бэ.  Ихэнх нь хэнэггүй, хувиа хичээсэн зантай манайхны хувьд бичсэн хаяг дээрээ байдаггүй, хөдөө, гадаа зугаалаад явчихсан, баар, сав хэсээд архидсан олон жишээ бий.  Монголд анхны халдварыг тээж ирсэн Францын иргэнд өөрийгөө тусгаарла гэсээр байтал өчнөөн газраар “тэнэчихсэн” өгүүлэмжтэй байсан шүү дээ. Тусгаарлах байрнаасаа оргож яваад баригдсан эмэгтэй ч бий. Тэгээд ч улстөрчид, улс төрийн намуудын шахалт шаардлагаар хилээ нээгээд дотооддоо тахал алдчихвал тэд хариуцлагаа хүлээж чадах уу. Өч, төчнөөн мянган хүн өвчлөөд үхээд эхэлбэл, Монголд ирэх хүн хэр олон байх бол.

Гадаадад гацсан иргэдээ хаячихаад дотооддоо жаргасан юм даанч алга. Адилхан эдийн засгийн хүндрэлд нэрвэгдэж, хэцүүдэж, дампуурч, ажилгүй болж байгаа. Гол нь “Амьд байвал улсын наадам үзнэ” гэсэн Д.Нацагдоржийн алдарт үг байдаг. Амьд үлдэх Монголын боломж нь халдвар хамгаалалтын онцгой дэглэм. Энд олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,  амны хаалт зүүх, гарын ариун цэврийг сахихаас эхлээд хилийн хязгаарлалт, 21 хоногийн тусгаарлалт багтана.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч олон түмэн 2020-08-05 192.82.75.62

Иргэдээ авчрах асуудалд аль нэг газраа ноцтой зөрчил дутагдал байвал ил тод тавих нь зөв,улс орныхоо боломж чадал тэнхээний хирээр л авчирч байгаа,ажлыг дэмжих ашиг тустай санал санаачлага гаргахын оронд хэл амаа билүүдэх хэрэггүй,саяханаас нэг эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй амьтан Хөвсгөл орчмоос мөн ч их бурлаадаа,эмч нарыг хүртэл элдвээр хэлж байх сонсогдсон,төр хууль байгаа бол тийм юмнуудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй юмдаа

Avatar

иргэн 2020-08-05 49.0.218.11

сая баруун 5 аймгаар аялаад ирлээ, хотоос 22 товчоогоор гараад л маска баяртай юм бна,замын аймгуудын олон нийтийн бүх газарт маскатай 1 ч хүн харагдсангүйээ,Бүүр Завхан Шилүүстэй суманд нутагтаа амрахаар очисон маскатай залууг нутгийнхан нь маскаа ав гэж шаардсан гэсэн шүү,

Avatar

Монгол иргэн 2020-08-05 64.119.20.43

УОК-дарга хурандаа болон, ГЯ-ны ажилтан залуу,
-"Хахууль авсан хүн байвал бидэнд баримттайгаар мэдээлэх хэрэгтэй!"
гэж удаа дараа анхааруулаад байгааг мэдээллийнх нь үеээр хараад байгаа л даа бид.
Мэдээлэх юмгүй худлаа гүтгээд байдаг юм байна л гэж ойлгож байгаа шүү дээ!

Avatar

оптимист 2020-08-05 202.179.30.237

Аливаа үндэстний өмнө онцгой хүнд нөхцөл тохиолдсон үед дотоодын хэрүүл маргаан, их мэдэгчдийн амнаас болж төрийн ажил цалгардаж байсан орчин цагийн сургамж бий. Корона ганцхан манайд биш дэлхийд тархчихаад, харин бид зохион байгуулалттай байсны хүчинд тэсч байна. Энэ асуудал бол зөвхөн мэдээ уншиж, өөрийнхөө хариуцлага биш, харин эрхээ эдлэх тухай хашгирч байдаг нөхдүүдийн шүүмжилж хүчирдэг асуудал биш шүү. Ер нь энэ төрлийн мэдээллийн коментийг хаах ёстой гэж үзэж байна.

Avatar

Зочин 2020-08-05 2.132.232.42

Гадаадад байгаа иргэдийг татаж авахад гарах бүх зардлыг улсын төсвөөс гаргах ёстой биш үү.
Энэ халдварт өвчин дэлхийгээс алга болтол монгол улсын иргэд эх орондоо байхаар хүсэлт гаргаад байхад, шуурхай татаж авах нь зүйтэй байх.
Энэ оны 10 дугаар сараас өмнө хүсэлт гаргасан бүх иргэдээ татаж авахгүй бол гадаадад байгаа иргэдийн байдал хүндрэнэ

Avatar

Т.Чулуун 2020-08-05 67.164.181.23

Гадаадад гацсан иргэдээ 10 сараас өмнө татаж авах санал

Юуны өмнө, цар тахлыг эх орондоо алдаагүй байгаа Засгийн Газар, УОК, эмч нартаа баяр хүргэе.
Нямхүү эмч “Бидний хамгийн өндөр эрсдэлтэй үе АРАВДУГААР САР байх болно” гэлээ. Мөн өвчтөн хүлээн авах 250-хан ор түгшүүр төрүүлж байгааг сонслоо. Тэгвэл Нямхүү эмчийн анхааруулсан 10 сарын намрын 2 дахь давалгаанаас өмнө гадаадад гацсан монголчуудаа татаж авбал эрсдэл бага байх биш үү? Иймээс 10 сараас цар тахлын 2 дах давалгаа эхлэхээс өмнө мо

Avatar

хүннү 2020-08-05 202.179.27.167

ДЭМБ-с Kovid-19 -халдварыг бүрэн устгасны дараа хичэээл сургуулиа эхлүүлэх заавар өгсөний дагуу дэлхийн 100 гаран улс хичээлийг яг хэдийд эхлүүлхээ шийдээгүй байна. гэж өнөадөр мэдээлж байна. Манайх халдвараа бүрэн устгаж дууссан тул сургууль цэцэрлэгээ нээж байна гэж ойлгож болох байх. Эсвэл МАН сонгуульд ялсан одоо бид тэдэнд хамаагүй болов уу? 10 сар өндөр эрэсдэлтэй сар гэсэн байхаа.

Avatar

мжл 2020-08-05 202.179.27.167

Бодит байдал ийм л байгаа шүү дээ. Тусгаарлах байр хомос, тэнд ажиллах эмч сувилагч хүрэлцэхгүй байна. Өдөр болгон ниссэнч болно, даанч байр алга. Гадаадад байгаа зарим нэг нь гадны хэвлэлд алтан хошуу өргөж эх орноо муулуул “өшөөгөө авч” байх юм. Янз бүрийн авир гарч байна. Ихэнх нь хүний нутагт хэцүү нөхцөлд тэвчээр заан хэзээ авахыг нь чих тавин хүлээж сугаа .

Avatar

Зочин 2020-08-05 192.82.69.153

зөв бичжээ.дэмжиж байна .сүржигнэлээ гэх тэр сүржигнэдэггүй газраа оч

Avatar

Зочин 2020-08-05 176.63.23.193

Чамаар хаачихаа заалгах хэн байхав дээ

Avatar

Zochin 2020-08-05 202.9.40.95

Uneheer ene ZASGIIN GAZAR SETGEL ALGA. SETGEL BAIWAL GADAADAD GATTSAN HUMUUS CHIN ZOWJ ZUDERCH BGA SH DEE.NYLH URSE ORHIOD HUGSHIN AAW EEJEE ORHIOD TED NI END AMIDIIN HAGATSALD BGAAG HURELSUH SAID YAGAAD OILGODOOGUIN BE. CHADAHGUI BOL CHADDAG HUND NI AJLAA UGUUCHEE.IRGEDDEE HYNALTTAI HILEE NEEGEECHEE. Ersdelgui Solongos metiin ulstai ydaj hilee neegeechee. Humursun togoo shig ingeed bgad bhuu. YWAH HUMUUS CH BNA.

Avatar

Zochin 2020-08-05 202.9.40.95

Shinjilgeeniihee hariund itgehgui Delhiin haana ch bhgui 35 honogiin horiond bailgaj hunii erhiig notstoi zurchij bga sh deee uneheer muu eriin Komuniist zasgiin gazar hargis, irgeddee hilee neehgui. Gadaadad ywj bga irgediin 10_15 % ni l zugaalj ywdag bh shuu. Ted ar ger amidralaa deeshluuleh gej gadnii orond booliin ajil hij bga. Irgeddee hynallttai HILEE NEE

Avatar

Zochin 2020-08-05 202.9.40.95

Shinjleh uhaanchaar setgee humuusee. Ene kowidoos hedii boltol aih gesiin garaa ugaagaad, maskaa zuugeed, zaigaa bariad ywj bhad yahchgui. Ene niitlelch heterhii tsaanaas ni ywuulgatai ard irgedee aidast awtuulah gesen hugiin amia bodson hugiin amitan bna. Buhel buten uls shuu dee. Etssiin etsest hen yduu bailgaad bgan be. Ene 30 jil ihenhiig ni ene MAN L tur baria biz dee. Bugd hulgaichid sh dee. Halamjiin bodlogod ni huurtsan songolt hiideg manai ard irged uneheer uruwdultei.

Avatar

irgen 2020-08-05 66.181.186.20

amid uldeh minii bolomj gej oilgogdoj baina. hoorhii do

Avatar

irgen 2020-08-05 66.181.186.20

Ene bichigchiin bicheed baigaa zuiliig ulig boltol sonsson mongol gedeg neriin dor orovdmoor ooriin bondgoriig l bodson hulchgar oodgui doroi
negen gedeg n ergelzeegui baina. Humuusee oruulahaar hurdan turgen zov zohistoi arga hemjee avahad bolomj ih bainaa.

Avatar

irgen 2020-08-05 66.181.186.20

Ulaanbaatart mash olon zochid buudal baidag. Tedgeer hooson buudluud orlogoo bodood deer n ene hetsuu ued tuslamj handiv ogch baigaa baiguullaga humuusiin adilaar yagaad tusgaarlaltand humuusiig avch sain uils hiij bolohgui baigaa um bol'. Ene ovchin ihenh n hongon helbereer yavagdaj gadaadiin uls ornuud hund humuusee emnelegt avch busad n gertee l zovlogoo avch emchlegdej baigaa bus uu. IIM BAIHAD ZOHION BAIGUULJ CHADVAL MONGOLCHUUDDAA HILEE NEEHED BOLOHGUI BOLOMJGUI ZUILGUI.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-08-05 66.181.190.70

Бат авгай, хатагтай Одонтуяа чухам л авилга өгсөн авсан эсэхийг илрүүл гэж л АТГ-т хандсан хэрэг бус уу? Тэрний төлөө Та эгдүүцэн хицүүрхэх учир юу сан бэ?

Avatar

Зочин 2020-08-05 195.46.106.44

Яг үнэн

Avatar

Зочин 2020-08-05 176.63.23.193

Хэдхэн хүнээ хэрүүл тэмцэлгүй, ядахдаа нөгөө л авилгал танил талын асуудалгүй зохион байгуулаад ирүүлж чадахгүй ийм сүртэй улс даяараа талцан хэрэлдсэн дэлхийгээр нэг шившиг болгох ч гэж. Энэ нь цаашид Засгийн газар огцрох ч хөдөлгөөн болгон хувирч магадгүй. Төр засаг энэ цаг үeд тогтвортой байх хэрэгтэй. Гадаадаас ирэх залуус ихэнх нь Монголын шинэ үeийн сэхээтнүүд тэд л цаашид улсыг авч явах уураг тархи. МАН хурдан өөрийн талдаа татах улс төрийн ашигтай алхам хийгээч. Бусад намууд хөдөлж бн

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-08-05 66.181.190.70

Засаг төрийнхөн цар талыг авилгаар хөлжих далим болгон завшиж буй үнэн бол энэ чинь олны зовлонгоор зоолж байгаа жигшүүрт гэмт хэрэг мөн. Юун огцрох вэ? Бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй. Гэтэл энд бичиж буй хүн ганцхан засгийн газар л огцроотох вий гэж санаа нь зовож байгаа хэрэг үү? Гэмтэн дарга нар огцрохыг төрийн тогтворгүй байдал гэдэг юм уу? Харин ч гэмтнийг огцоруулбал олон нийт төрд итгэж төр нь тогтворжих биш үү? !

Avatar

Жагаа 2020-08-05 31.10.165.29

Бат сэтгүүлч асуудлыг зөв өнцгөөс харж бичжээ. Тулгараад буй бэрхшээлийг "эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй"-гээр даван туулах учиртай. Хэл, найруулгын хувьд тун сайн бичсэн байна.

Avatar

111 2020-08-05 202.131.234.194

Шаардлагатай гэж үзсэн 5 ангилалын хүмүүсээс одоо зарим оюутанууд л үлдсэн байх бусад хөгшин , өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй гээд бүх хүмүүс ирсэн Харин Монголын амьдрал муухай гээд цагаачлаад явсан Их мөнгөтэй ажил хийхээр явсан, Баячуудын эхнэр хүүхэд ээж аав өвөө эмээ нар л үлдсэн байх мөн халдвар ДЭМБ тахал гэж зарлаад МОНГОЛ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ҮЕЭР ЗУГТАЖ ГАРСАН ОЛОН ХҮН БАЙГАА ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МОНГОЛД ТАХАЛ ТАРАХАД ЭНЭД ҮХНЭ ГЭЖ АЙГААД ГАРСАН БАЯЧУУДЫН ГЭР БҮЛ ТӨРӨЛ ТӨРӨГСӨД Л ОЧСОН ГАЗАР НЬ ЮМ

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-08-05 66.181.190.70

За даа, баячуудын эхнэр хүүхэд, эмээ өвөө нар л гадаадад үлдчихсэн зовож байгаа нь юу л бол доо? Бид ч дарга нараа гайгүй гайгүй сайн гадарладаг шүү дээ.

Avatar

Зочин 2020-08-05 192.82.72.72

Нэг л хачин мулгуу хүмүүс төрд байгаа юм шиг санагдаад байх юм хэрвээ цаг үе нь зүгээр тайван байсан бол гадаадад байгаа монголчууд эх орон руугаа яарахгүй байсан биз гэтэл төрд байгаа хүмүүс иргэдээ авчраад л байгаа эндээ тэгээд тайван байж чадах уу сургууль цэцэрлэг эхлүүлэх нь зөв байсан уу мода монголоор дуусдаг гэдэг шиг бусад оронд цаг тайван болсон чинь манайд тархаж эндэж эхэлвэл яах уу

Avatar

би 2020-08-05 202.70.44.46

дайнд ялж л байвал хүний амь нэг их чухал биш, өрх гэрийн төлөө нэг хүнийг золиосол, овог аймгийн төлөө нэг гэрийг, омог отгийн төлөө нэг овгийг золиосол гэдэг юм, шшнийг бичсэн сэтгүүлчинцэр минь

Avatar

Зочин 2020-08-05 192.82.67.46

ingej tailarlaad bhad oilgohgui bol uurtuu gomd

Avatar

Зочин 2020-08-05 39.115.114.99

Хилээ нээлгүй монгоочуудаа л оруул

Avatar

Зочин 2020-08-05 202.126.89.217

Баттулгаас өөр хүн буудалгүй юм шиг сонин өнцөг вэ. Муу л бол хойд захын хар гэр юм даа тэр Баттулга нь янз нь

Avatar

Зочин 2020-08-05 119.40.103.6

Хилээ нээж болохгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдал. Дотоод нөөц бололцоогоо харгалзан иргэдээ татан авч буй одоогийн бодлого зөв. эНд Баттулга мэт зочид буудал эзэмшдэг боссууд санаачлага гаргах цаг нь болсон. Эс тэгвээс олноор нь авч ирэх боломжгүй гэдгийг хаана хаанаа зөв ойлгож улс төржүүлэх шаардлагагүй дээ.

Avatar

Zochin 2020-08-05 202.9.40.95

Ersdelgui bolson ulstai hilee nee. Solongos bn

Avatar

Зочин 2020-08-05 202.9.46.218

Сүржигнэхээ л больчих. Ковид бол тахал, дайн ч гэх шиг ккк

Avatar

монгол хүн 2020-08-05 94.10.49.66

С.ОДОНТУЯА,ЭРДЭНЧИМЭГ НАРЫН САНААЧИЛСАН ИУОК -ИЙН САНАЛ ШААРДЛАГА ЯРИЛЦЛАГА ДОТОР ХИЛЭЭ НЭЭ ГЭСЭН ЮМ ХАРАГДАХГҮЙ Л БАЙХ ЮМ.ИРГЭДЭЭ ТАТАЖ АВАХ АЖЛАА ШУУРХАЙ БОЛГОЁ,БАЙР НЭМЭЕ,МӨНГӨ ТАТААС ӨГЬЕ,ТУСЛАЯ,ХЭЭЛ ХАХУУЛ АВСАН МЭДЭЭЛЭЛИЙГ ШАЛГАЯ ГЭСЭН Л БАЙНСАН ШҮҮ ДЭ.?! ЭНД ТЭР УЛС ТӨР НЬ ХАА БАЙНАА. ХҮМҮҮС ЗҮГЭЭР Л БИЕ БИЕНДЭЭ ТУСЛАЖ БАЙНА ГЭЖ ГАНЦХАН УДАА ХАРЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ

Avatar

Зочин 2020-08-05 73.63.133.127

Монголчууддаа хилээ нээгээд оруулах хэрэгтэй шүү. Тэд вирус биш. Тусгай үүрэгт чинь нэр нь орохгүй удаан хүлээж байна. Бас билетны үнэ маш өндөр байна. Ихэх нь буцах билеттэй байгаа.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-08-05 66.181.190.70

Биледний үнэ гэснээс, Одоо амралт сувиллын үнэ их хямдарсан шүү дээ. Сувилалд люкс өрөөнд 7 хоног амарч, эмчлүүлэхэд 280 000 төгрөг буюу хоногт 40 000 байна. Бүх эмчилгээ сувилгааны үнэ ороод. Амралтын газарт, ямар ч эмчилгээгүй, ажиглалтад байгаа хүн хоногт 50 000 төлж байна гэдэг үнэн үү? Яагаад энэ вэ? Тийз жирийнхээс илүү үнэтэй байгаа үнэн үү? Төр зовсон иргэддээ тусалж байгаа нь энэ үү? Мөнөөх олон тэрбумын хандиваас энэ хүмүүст зориулж, төлбөр төлөөсийг нь хөнгөлөж болохгүйн учир юу вэ?

Avatar

zochin 2020-08-05 192.82.67.46

Irj bga humuus bugd virus teegeegui gesen 100 % batalgaatai yum shig amar yum yarih yum

Avatar

zochin 2020-08-05 58.109.221.157

Hilee neegeed bas tusgaarlah bair ni hariutslalgui baisnaas dotroo haldvar aldaj unuudur honogt 700 hurch baigaagiin jishee Avstraliin Victori muj bolson Melburn hotod mongolchuud olon baigaa Uunees surgamj avaarai urd ni ogt haldvargui baisan shuu

Avatar

Зочин 2020-08-05 202.55.188.38

Нислэг, тусгаарлах байр, боловсон хүчний хүрэлцээндээ тохируулж л авна ш дээ. Шууд бүх монголчууд ороод ир гэвэл бүгдийг нь хянаж дийлэхгүй, цар тахалд нэрвэгдэхэд хүрнэ.

Avatar

Зочин 2020-08-05 202.55.188.38

Ерөнхийлөгч Х.Баттулга гэнэт “сайн хүний дүрд хувирч” гэдэг нь таалагдсангүй. Тэрнээс бусдаар үнэнийг л хэлж

Avatar

Зочин 2020-08-05 66.181.161.116

Үнэн ш дээ. Тийм л лут юм тэр том олон өрөөтэй Баянгол ЗБ даа иргэдийг тусгаарлан байрлуулаач. Чадахгүй л байгаа биз дээ. Тэр ерөнхийлөгч чинь…

Avatar

Зочин 2020-08-05 66.181.161.88

хилээ л нээж болохгүй Тэгвэл бүгд сүйрнэ шүү Гоншигнох нь гонгинож л байг

Avatar

Зочин 2020-08-05 202.9.46.218

Чи хамгийн түрүүнд далд орох байх тэ? ккк

Avatar

Зочин 2020-08-05 103.229.123.247

Ямар пялдага пиздаа вэ? Харин ч гадаадад байгаа хүмүүс хүлээцтэй тэвчээртэйгээр харлаа, төр энэ байдлаараа асуудалд хандаж иргэд ээ орхиж хүний эрх зөрчихгүй байхыг анхааруулая. Одоо ирэх хүсэлттэй 8 мян орчим , бас явах гэсэн 3,0 мян хүн байгаам бна. Зөв сэтгэл гаргаад зохион байгуулбал 8,9 сард шийдэх боломжтой, хамгийн гол дулаан үед ту гаарлах байрны хүрэлцээ илүү боломжтойг ашиглах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2020-08-05 24.10.158.175

Гадаадад байгаа иргэдээ үе шаттайгаар аваад л байна.Зарим нэгэн хүмүүс хэн нэгний бодлого, нөлөөгөөр хилээ нээ гээд байгаа нь сайн үр дүнд хүргэхгүй шүү.

Avatar

Зочин 2020-08-05 122.201.24.128

Үнэн2.

Avatar

Зочин 2020-08-05 183.97.144.193

Зөвхөн Монгол улсиин иргэддээ хилээ нээ.Гадаадад бгаа гэхээрээ вирус биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж